3x3 шигшээ баг ялагдал хүлээж хэсгээсээ гарч ирж чадсангүй

3x3 шигшээ баг ялагдал хүлээж хэсгээсээ гарч ирж чадсангүй

"Токио-2020" олимпын эрх олгох FIBA 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн Австрийн Грац хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнийг манай улсын эрэгтэй шигшээ баг зорьсон бөгөөд хэсгийнхээ гурав дахь тоглолтыг Чехийн болон Бразилийн шигшээ багуудын эсрэг хийлээ. Чехийн шигшээд 21-16, Бразилийн шигшээд 18-10 харьцаагаар хожигдож А хэсгийн 3-рт байрт шалгарч хасагдах шатанд гарч ирж чадсангүй.

Ингэснээр манай баг энэ удаагийн тэмцээнээс олимпын эрх авах боломжгүй болсон бөгөөд одоо зургаадугаар сарын 4-6-нд Унгарт болох сүүлийн ганц эрхийн төлөө тоглох боломж үлдлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.