Саори Ёшида: Би мөнгөн медальдаа хайртай болсон

Саори Ёшида: Би мөнгөн медальдаа хайртай болсон
 
Риогийн олимпоос багаараа нийт долоон медалийг эх орондоо авчирсан Японы чөлөөт бөхийн тамирчид Уулзалт зохион байгуулж, ард иргэдтэйгээ мэндчиллээ.  Японы чөлөөт бөхийн баг Риогийн олимпоос дөрвөн алт, гурван мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлсэн.  
 
Тэгвэл тамирчид өчигдөр Токиод  амжилтаа танилцуулах уулзалт зохион байгуулсан байна. Уулзалтад 10 тамирчин, холбооны удирдлагуудаас гадна 600 гаруй иргэд хүрэлцэн ирсэн байжээ.  Энэ үеэр олимпод дөрөв түрүүлсэн анхны чөлөөт бөхийн тамирчин болох Ичо Каори “Алтан медаль авсан ч, хангалттай сайн барилдаж чадахгүй байгаа гэдгээ мэднэ. Гэхдээ цаашдаа илүү сайн хичээе гэж бодож байна” гэжээ. 
 
Харин  Саори Ёшида “Бухимдаад хэдэн ч удаа уйлчихав. Гэхдээ маш олон хүн надаар бахархсан урмын үг хайрлаж байсан учраас одоо би мөнгөн медальдаа хайртай болсон” хэмээн нулимс дуслуулан өгүүлсэн байна. 
Харин эрэгтэй чөлөөт бөхийн 59 кг-ийн жинд барилдан мөнгөн медаль хүртсэн Такадо Нобүхико “Мөнгөн медаль авсныхаа дараа маш их харамссан. Гэхдээ 2020 оны олимпоор энэ медалийнхаа өнгийг хувиргахын төлөө хичээх болно” хэмээн шүтэн бишрэгч, ард түмэндээ амлажээ.  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.