Токиогийн олимпийг 2021 оны 7-р сарын 23-нд эхлүүлэхээр шийдвэрлэлээ

Токиогийн олимпийг 2021 оны 7-р сарын 23-нд эхлүүлэхээр шийдвэрлэлээ

Токиогийн олимпийг нэг жилээр хойшлуулж, 2021 онд зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, Токиогийн зуны олимпийн тоглолтыг 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулах шийдвэрийг Олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар албан ёсоор зарлалаа. 

Мөн Паралимпын тоглолт 2020 оны наймдугаар сарын 25-нд эхлэх байсан бол 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд зохион байгуулагдахаар товложээ.  

Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах, “Токио-2020 олимпийг зохион байгуулах хороо, Токио хотын захиргаа, Япон улсын Засгийн газар болон оролцогч бүх талуудыг хамтран, урьд өмнө байгаагүй энэ сорилтыг давж гарна гэдэгт би итгэлтэй байна. Хүн төрөлхтөнд харанхуй хонгилд орсон мэт хүнд нөхцөл тулгарлаа. Токио-2020 олимпийн наадам энэ хонгилын үзүүрт гэрэл болж чадна гэдэгт итгэж байна” гэлээ.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ