“Лос Анжелес Клиппэрс” багийн эзэн Стив Балмер 400 сая ам.доллароор спорт ордон худалдаж авлаа

“Лос Анжелес Клиппэрс” багийн эзэн Стив Балмер 400 сая ам.доллароор спорт ордон худалдаж авлаа

“Лос Анжелес Клиппэрс” багийн эзэн Стив Балмер 400 сая ам.доллароор “Forum" цэнгэлдэхийг худалдаж авлаа. Тус цэнгэлдэх нь өмнө нь “The Madison Square Garden” компанийн эзэмшилд байсан бөгөөд одоогоор урлагийн тоглолтод ашигладаг байжээ 

Уг цэнгэлдэх нь 1967 онд нээгдсэн бөгөөд NBA-ын “Лос Анжелес Лэйкерс” болон NHL-ийн “Лос Анжелес Кингз” багууд 1999 он хүртэл тус ордонд бусад багуудыг хүлээн авч тоглодог байсан юм. Нийт 16 сая ам.долларын өртгөөр боссон уг ордонд 1967-1999 он хүртэл дээрх хоёр баг гэртээ хийх тоглолтуудаа хийдэг байв.

“Лос Анжелес Клиппэрс” багийн “Staples Center”-тэй байгуулсан түрээсийн гэрээ 2024 онд дуусгавар болох бөгөөд 18 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх болгохоор төлөвлөөд байгаа юм байна юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ