ФОТО МЭДЭЭ: Иж бүрэн тохижилттой хөлбөмбөгийн талбайн ажлын явцтай танилцлаа

ФОТО МЭДЭЭ: Иж бүрэн тохижилттой хөлбөмбөгийн талбайн ажлын явцтай танилцлаа

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй БЗД 4-р хороо Хил хамгаалах Ерөнхий газрын баруун талд иж бүрэн тохижилттой хөлбөмбөгийн талбай байгуулах ажил хийж байна. Цаг агаар дулаарч, бүтээн байгуулалт эхлэхтэй холбоотойгоор талбай дээрх нөхцөл байдлыг газар дээр нь үзэж шалгалаа.

Хөнгөн атлетикийн иж бүрэн цогцолбор бүхий талбай, гүйлтийн зам, хөлбөмбөгийн талбай, ногоон байгууламж, экстрем спортын талбай, гэрэлтүүлэг, авто машины зогсоол тус тус хийгдэнэ. Хэдийгээр 2019 онд оройтож эхэлсэн ч өвлийн улиралд үзэгчийн болон шүүгчдийн сандал, саравч, 00-ийн байгууламжууд хийсэн, хөлбөмбөгийн талбай бүрэн цутгасан, зүлэгжүүлэлт 80%-тай байна. Явган хүний замын хавтангийн ажил, зогсоолын ажил, хашлагын ажлууд үргэлжлэнэ.

Талбайн зохион байгуулалтыг сайжруулж, талбайгаа цэвэрлэх, газар хөлдүү байгаа боловч бусад бэлтгэл ажлуудаа хангаж ажилдаа орох үүрэг даалгавар өглөө. Хотын Ерөнхий менежер, Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс бусад албаныхан газар дээр нь үзэж шалгалаа.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ