Манай бөмбөгтэй хоккейчид 4-р байрт орлоо

Манай бөмбөгтэй хоккейчид 4-р байрт орлоо
Бенди буюу бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  В дивизоны тоглолтууд гуравдугаар сарын 1-6-ны хооронд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдаж байгаа тухай бид та бүхэндээ хүргэсэн.
 
Тус тэмцээнд оролцож буй Монгол улсын бөмбөгтэй хоккейн шигшээ баг В дивизоны В хэсэгт Словак, Латви, Япон, Сомали зэрэг улсуудын шигшээ багтай учраа тааран, бүгдийг нь хожин, нэг ч хожигдолгүй хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд Чехийн шигшээ багтай учраа таарсан. Тэгвэл Монголын шигшээ баг өнөөдөр/2020.03.04/ Эрхүү хотын Рекорд цэнгэлдэх хүрээлэнд Чехийн шигшээ багтай тоглож 2-1 харьцаагаар хожиж шилдэг 4-т үлджээ. 
 
Шөвгийн 4-ийн тоглолт өнгөрсөн шөнө болсон бөгөөд манай шигшээ Украйны багтай тоглож 1-3 харьцаагаар хожигджээ. Улмаар хүрэл медалийн төлөө Словазийн багтай тоглож 3-2 харьцаагаар ялагдал хүлээж 4-р байрт бичигдлээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.