Өнөөдөр Дюссельдорфод барилдсан бөхчүүд тэмцээнээ өндөрлүүлээ

Өнөөдөр Дюссельдорфод барилдсан бөхчүүд тэмцээнээ өндөрлүүлээ

Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээний гурав дахь өдрийн тэмцээний хэсгийн барилдаан 16:00 цагаас эхэлнэ. Өчигдөр эмэгтэй -78, +78, эрэгтэй -90 кг, -100 кг, +100 кг жингийн барилдаанууд болно.

Өнөөдөр манайхаас 6 бөх барилдах бөгөөд эмэгтэй -78 кг жинд О.Мөнхцэцэг В хэсэгт орсон бол эхний тойрогтоо Италийн бөх Валериа Ферраритэй барилдаж ялсан бөгөөд дараагийн тойрогтоо В хэсгийг тэргүүлсэн Францийн бөх Фанни Эстелли Посвитетэй барилдаж ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ. Харин +78 кг жинд Э.Гандиймаа эхний тойрогтоо хийлж хоёрдугаар тойрогт D хэсгийг тэргүүлэх Азербэйжаны бөх Иряна Киндзаярскид ялагдаж мөн барилдаанаа өндөрлүүллээ.

Эрэгтэй -90 кг жинд О.Алтанбагана А хэсэгт орж эхний тойрогтоо эзэн орны тамирчин болох Германы бөх Льюс Майтай барилдаж базари үнэлгээгээр ялсан бөгөөд хоёрдугаар тойрогт Чехийн Дэвид Кламмертэд цэвэр ялагдлаа. 

Эрэгтэй -100 кг жинд Л.Отгонбаатар D хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт Унгарын базари үнэлгээгээр ялсан ч дараагийн тойрогтоо Узбекстаны бөх Хуррамовед торгуулиар ялагдлаа.

Эрэгтэй +100 кг жинд манайхаас хоёр бөх барилдах бөгөөд А хэсэгт О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт БНСУ-ын бөх Ким Минжонгтой барилдаж нэмэлт цагт ялдал хүлээлээ. Харин Б.Тэмүүлэн D хэсэгт орж, эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт Австрийн бөхийг базари үнэлгээгээр ялсан ч дараагийн тойрогтоо Унгарын бөхөд цэвэр ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.

Ингээд манайх тамирчид Дюссельдорфоос дөрвөн хүрэл медальтай боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.