Коби Брайанттай хамт нисэж байсан 6 хүний нэр нь тодорхой боллоо

Коби Брайанттай хамт нисэж байсан 6 хүний нэр нь тодорхой боллоо

NBA-ийн домогт тоглогч Коби Брайант нисдэг тэрэгний ослоор нас барсан билээ. Түүнтэй хамт явсан 9 хүний нэг нь түүний охин байсан нь тодорхой байсан бөгөөд үлдсэн 7 тодорхой бус байсан юм. Тэгвэл дөнгөж сая түүнтэй хамт зорчиж байсан 5 хүний нь тодорхой болсон бөгөөд охиных нь дасгалжуулагч Кристина Маусер, Жианна Брайнтын тоглодог багийн гишүүн Алисса Алтобелли аав, ээжийнхээ хамт явж байжээ

Тэрбээр 41 настай алдарт сагсан бөмбөгчин 20 жил Лейкерс багт тоглосон бөгөөд 2016 оны дөрөвдүгээр сард зодог тайлсан билээ.Тоглох хугацаандаа нийт таван удаагийн аваргын цол хүртэж, АНУ-ын үндэсний шигшээ багтайгаа хоёр удаа Олимпийн аварга, NBA-ийн Бүх оддын тоглолтод 18 удаа сонгогдохдоо MVP буюу "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналыг дөрвөн удаа хүртсэн, NBA-ын аваргын төлөөх тоглолтын MVP буюу "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналыг хоёр удаа хүртсэн билээ.Мөн “Dear Basketball” богино хэмжээний анимейшн бүтээлээрээ Оскарын шагналыг өнгөрсөн жил хүртэж байсан билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.