Б.Нямдорж тавдугаар байрт орлоо

Б.Нямдорж тавдугаар байрт орлоо
“Красноярск-2020” тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ОУХМ Баттулгын Нямдорж шагналт тавдугаар байр оров. А.Садулаев, З.Сидаков, З.Угуев, Г.Рашидов нараас бусад Оросын бүх шилдгүүд зодоглосон Красноярскийн тэмцээнээс медалийн төлөө барилдана гэдэг том амжилт. 
Тэрбээр өчигдөр тэгшитгэлд Дагестаны Курбан Шираевт 1:8-аар ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар өнөөдөр дагах барилдаан хийв. Дагах барилдаанд урамтай сайхан барилдаж Казахстаны Рифат Сайботаловыг 4:1-ээр, Чечений Ислам Дудаевыг цэвэр, Хойд Осетийн Артур Бадтиевыг 4:3-аар тус тус ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд манайхны эчнээ танил Тувагийн Начын Кууларт 1:4-өөр ялагдлаа.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.