Б.Шоовдор таван жилийн дараа дахин аваргалав

Б.Шоовдор таван жилийн дараа дахин аваргалав

Иван Ярыгиний нэрэмжит тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор Монголын багийн хоёр дахь алтан медалийг эх орондоо авчирлаа.

Тэрбээр тэгшитгэлд Беларусийн Анастасия Гучок, 1/4 шигшээд ОХУ-ын Валерия Дондупова, хагас шигшээд Казахстаны Мадина Бакбергенова, алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Хадижат Муртузалиеваг ялснаар тус тэмцээний хошой аварга болов. Б.Шоовдор одоогоос таван жилийн өмнө буюу 2015 онд Красноярскийн дэвжээнд аваргалж байсан бөгөөд хоёр болон түүнээс дээш түрүүлсэн Монголын гурав тамирчин болж байна. Түүнээс өмнө нь гавьяат тамирчин П.Орхон гурав (2016, 2017, 2018 он) хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хоёр удаа (2015, 2019) түрүүлж байв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.