Какарю М.Ананд унаж, Хакүхо М.Даваажаргал башёг өнжихөөр боллоо

Какарю М.Ананд унаж, Хакүхо М.Даваажаргал башёг өнжихөөр боллоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2020 оны эхний хацу башёгийн гурав дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал меагаширагийн 2-оос Хокүтофүжитэй барилдах байсан ч гэмтлийн улмаас башёг өнжихөөр боллоо. Харин 71 дэх их аварга Какүрюү М.Ананд меагаширагийн 1-ээс барилдах Миёогорютай барилдаж өвдөг шороодлоо. Тэрбээр 1 даваа гурван унаатай болж байгаа юм. Меагаширагийн 3-аас барилдах Тамаваши Б.Мөнх-Оргил, меагаширагийн 17-аас барилдах Кирибаяма Б.Лхагвасүрэн нар унаж хоёр даваа хоёр унаатай болсон бол меагаширагийн 15-аас барилдах Азүмарү С.Тодбилэг давж гурван даваа нэг унаатай боллоо.

Маргааш Какүрюү М.Ананд меагаширагийн 2-оос барилдах Митакэүмитэй барилдана.

 

Ёкокүно Хакүхо М.Даваажаргал 1-3

Ёкокүно Какүрюү М.Ананд 1-3

Меагаширагийн 3 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-1

Меагаширагийн 15 Азүмарү С.Тодбилэг 2-1

Меагаширагийн 17 Кирибаяма Б.Лхагвасүрэн 2-1

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.