Жеймс Харден 41 оноог авсан ч хожигдлоо

Жеймс Харден 41 оноог авсан ч хожигдлоо

NBA-ын талбайд 6 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Мемфис Гриззлис талбайдаа Хьюстон Рокетс багийг 121-110 харьцаагаар Мемфис хожлоо. Улмаар сүүлийн 6 тоглолтод дараалж ялалт байгуулаад байгаа бөгөөд 19 хожил, 22 хожигдолтой өрнөд бүсийн плэйоффын байранд орлоо. Харин Рокетс 26 хожил, 13 хожигдолтой болж өрнөд бүсийн 5-т бичигдэж байна.

Тус тоглолтод Жа Морант 26 оноо, 5 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Диллон Брүүкс 24 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Рассел Уэстбрүүк тоглоогүй бөгөөд Жеймс Харден 41 оноо, 6 самбар, 6 дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.