Ерөнхий дасгалжуулгч С. Тулгын Үндэсний шигшээ багуудаа удирдан гаргасан амжилтуудаас

Ерөнхий дасгалжуулгч С. Тулгын Үндэсний шигшээ багуудаа удирдан гаргасан амжилтуудаас
2019 онд Ерөнхий дасгалжуулгч С. Тулгын Үндэсний шигшээ багуудаа тивийн болон Дэлхийн аваргад удирдан оролцуулсан амжилтын жагсаалт:
 
№ Тэмцээн, ажлын нэр Байршил, хугацаа Амжилт
1.        ФИБА 3х3 Насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ БНХАУ, Чангша Мөнгөн медаль
2.        ФИБА 3х3 Насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ эмэгтэй  БНХАУ, Чангша Эмэгтэй 4 байр
3.        FISU Оюутны Азийн АШТ Тайвань, Кинмень Алтан медаль
4.        ФИБА 3х3 U18 Дэлхийн АШТ Монгол, Улаанбаатар Эрэгтэй 6р байр эмэгтэй 16 байр
5.        ФИБА 3х3 Насанд хүрэгчдийн Дэлхийн АШТ Нидерланд, Амстердам Эрэгтэй 13-р 
 
 Эмэгтэй 17 байр
6.        ФИБА 3х3 Yichang Дэлхийн гранпри БНХАУ, Yichang 6-р байр
7.        ФИБА 3х3 Haining Дэлхийн гранпри  БНХАУ, Хайнинг 6-р байр
8.        ФИБА 3х3 Инжэ Дэлхийн гранпри БНСУ, Инжэ  Хүрэл медаль
9.        ФИБА 3х3 Манила Дэлхийн гранпри Филиппин, Манила Хүрэл медаль
10.    ФИБА 3х3 ММС Сүхбаатар Дэлхийн гранпи Монгол, Улаанбаатар 6-р байр
11.    ФИБА 3х3 Лос Анжелесийн Дэлхийн Их Дуулга АНУ, Лос Анжелес хот Хүрэл медаль
12.    ФИБА 3х3 Жэжүгийн Дэлхийн гранпри БНСУ, Жэжү Алтан медаль
13.    ФИБА Азийн клубүүдийн АШТ эрэгтэй Мальдив Алтан медаль
14.    ФИБА Азийн клубүүдийн АШТ эмэгтэй Мальдив Мөнгөн медаль
15.    ФИБА 3х3 U23 Дэлхийн АШТ БНХАУ, Ланжөү Эмэгтэй 6 байр, эрэгтэй 10 байр
16.    Дэлхийн Элсний Наадам Катар, Доха Хүрэл медаль
17.    Оюутны Дэлхийн АШТ БНХАУ, Шиамень 4 байр
 
Монголын 3х3 Үндэсний шигшээ багуудын Ерөнхий дасгалжуулагч С. Тулга нь 2019 онд Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбоо ФИБА-гийн 3 насны ангилалын эрэгтэй, эмэгтэй нийт 6 шигшээ багаа Ази тивийн болоод Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрхийг нь аван оролцуулсан.
 
 3 насны ангилалын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бүрт эрэгтэй, эмэгтэй аль нэг багууд нь шилдэг 8-д шалгарснаараа Ази тивийн хамгийн шилдэг улсаар шалгарсан. 2019 онд Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 3 дахь жилээ дарааллан финалдаж мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэй шигшээ баг 4-р байранд шалгарсан. Улмаар U23 насны багаарааа Дэлхийн Элсний их наадмаас Монгол Улсын цор ганц хүрэл медалийг эх орондоо авч ирсэн.
 
ФИБА 3х3 Дэлхийн мэргэжлийн тэмцээнд Ази тивээс анх удаа Солонгосын Жэжүгийн Дэлхийн гранприд Монгол Улсын Үндэсний шигшээ Улаанбаатар ММС Энержи багаа түрүүлүүлсэн. Ази тивийн #1, хамгийн шилдэг клуб болсон.
Мөн ФИБА Азиас зохион байгуулсан Азийн клубүүдийн АШТ-нд Монгол Улсын мэргэжлийн 2 дахь баг Архангай Тайхар баг ба эмэгтэй Улаанбаатар Амазонс 2 багаа 2-ууланг нь финалдуулж алт, мөнгөн медалийг хүртсэн.
 
Улмаар Саудын Арабын Жеддагийн Дэлхийн их дуулгад Ази тивийн улсуудаас 2 мэргэжлийн багаа Дэлхийн гранпригаас эрхээ аван оролцуулсан анхны тохиолдол болсон. Мөн ФИБА-гийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн Лос Анжелесийн Дэлхийн Их дуулгад Улаанбаатар ММС Энержи баг хүрэл медаль хүртсэн нь Ази тивийн мэргэжлийн багуудын хамгийн өндөр амжилт.
 
Дасгалжуулагч С. Тулга нь 2019 онд бүх насны шигшээ багуудаа маш амжилттай удирдаж Дэлхийд Монгол Улсынхаа нэрийг мандуулсан анхны гэх тодотголтой олон шилдэг амжилт үзүүлсний дотор 1964 оны Токиогийн Олимпийн наадамд оролцсоноос хойш 56 жилийн дараа Монгол Улс багийн спортоор Монголын 3х3 эмэгтэй шигшээ багаа Токио 2020 Олимпийн наадмын эрхийг авахуулсан нь түүхэнд хамгийн тодоор бичигдэх амжилт байлаа.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.