Бяцхан хөвгүүд тэмцээнээ амжилттай эхлүүллээ

Бяцхан хөвгүүд тэмцээнээ амжилттай эхлүүллээ
Н.Баттулга ,Э.Шинэбаяр дасгалжуулагчтай Монголын Футзалын 12 хүртэлх насны шигшээ баг хойд хөрш ОХУ-ыг зорин “Бөмбөрцгийн хязгаар дахь бөмбөг” хүүхдийн фестивальд оролцож байна. Манай баг өнгөрсөн ням гарагт эхний тоглолтоо хийж 4:2-ын харьцаатайгаар ялалт байгуулсан бөгөөд Витязи багийн эсрэг Нэргүй, Түвшинбаатар, Баттогтох нар тус тус гоол оруулсан юм. 
 
Харин өнгөрсөн даваа гарагт манай хөвгүүд Партнер багтай тоглон 5:0-ээр бут ниргэсэн байна. Гоолыг Баттогтох, Түвшинбаатар, Энхсүлд нар оруулсан бөгөөд Түвшинбаатарын хувьд энэ тоглолтод дубль толилуулжээ. 
 
ОХУ-ын Камчаткад зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд 2008-2010 онд төрсөн хөвгүүдийн баг оролцож байгаа юм. Цаашид манай багийг Старт - Энерги, Кречет багууд тоглохоор хүлээж байна. 
 
Хөвгүүддээ амжилт хүсье.  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.