Зургаан шүүгчийг яллах саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ

Зургаан шүүгчийг яллах саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ

 

Салхитын мөнгөний ордтой холбогдуулан нэр бүхий 17 шүүгчийг Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж эхэлсэн. Эдгээр шүүгчийн найм нь уг хэрэгт холбоотой болох нь баримтаар нотлогдсон байдаг.

Уг хэрэгтэй холбогдуулан шалгуулж байсан зургаан шүүгчийн хэргийн мөрдөн байцаалт дуусч, хавтаст хэргийг прокурорт шилжүүлжээ.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нар яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.