Майкл Вайсс: Киргизийн эсрэг Японтой тоглосноос өөр тоглолт үзүүлэх болно

Майкл Вайсс: Киргизийн эсрэг Японтой тоглосноос өөр тоглолт үзүүлэх болно

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны "F" хэсэгт ѳрсѳлдѳж буй Монголын шигшээ баг дѳрѳв дэх тоглолтоо Киргизийн эсрэг хийхэд бэлэн болоод байна.

Өнөөдөр тоглолтын өмнө техникийн зөвлөгөөн болон хэвлэлийн бага хурал амжилттай болж өнгөрлөө. Киргизийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Александр Крестинин: " Бидний гол зорилго хожил авах. Олон гоолын зөрүүгээр хожих үгүй нь тийм ч чухал биш. Монголын шигшээ баг талбайдаа тун хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг санагдсан. Тиймээс бид байж болох хамгийн хүчтэй бүрэлдэхүүнээ гаргана." хэмээн ярилаа.

Майкл Вайсс: Киргизийн эсрэг Японтой тоглосноос өөр тоглолт үзүүлэх болно

Харин Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс: "Японтой тоглосноос өөр тоглолт үзүүлнэ. Японтой тоглоход ур чадварын зөрүү гарсан ч энэ удаад үгүй. 2017 онд Киргизийн багт 3:0-ээр хожигдоход 23-аас доош насны залуус тухайн тоглолтод оролцсон гэдгийг санах хэрэгтэй. Энэ бол үндэсний шигшээ баг. Юу чаддагаа харуулах болно." гэдгээ мэдэгдсэн юм.

Манай шигшээ багийн хувьд хэд хэдэн давуу тал байгаагийн эхнийх нь ѳѳрсдийн талбай, үнэнч хѳгжѳѳн дэмжигчид. Мөн хуудасны улмаас Японтой хийсэн тоглолтыг ѳнжсѳн С.Ганхуяг энэ тоглолтод оролцох боломжтой. Киргизийн багаас оноо авч чадвал Монголын шигшээ баг 11-р сарын 19-нд Мьянмарын талбайд давуу талтай зочилно.

Монгол - Киргизийн тоглолт 10-р сарын 15-нд 16:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

 

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.