Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнд 24 орны бөхчүүд зодоглоно

Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнд 24 орны бөхчүүд зодоглоно

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч агсан Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн аравдугаар сарын 11-13-нд Якутын «Триумф» спортын ордонд болно. 12 дахь удаагийн тэмцээнд ОХУ, Монгол, Румын, Латви, Афганистан, БНХАУ, Япон, Гүрж, Польш, Литва, Филиппин, Беларусь, Унгар, Молдав, Азербайжан, Болгар, Канад, Энэтхэг, Узбекистан, Кыргызстан, Казахстан, Армен, Македон, БНСУ гэсэн 24 орны бөхчүүд барилдахаар болжээ.

“Рио-2016” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий алт, хүрэл медальт Сослан Романов, “Рио-2016” олимпийн хүрэл медальт, дэлхийн болон Европын гурван удаагийн аварга Гажи Алиев, “Лондон-2012” олимпийн наадмын мөнгө, “Бээжин-2008” олимпийн хүрэл медальт, 2010 оны дэлхийн аварга Сушил Кумар, “Баку-2015” Европын анхдугаар наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хошой аварга Александр Богомоев тэргүүтэй шилдгүүд зодоглохоор мэдүүлэгээ өгөөд байна.

Тэмцээний нийт шагналын сан 100 мянган ам.доллар бөгөөд алт 5000, мөнгө, 3000, хүрэл медальтан 1000 “ногоон” хүртэнэ. Түүнчлэн азтай үзэгчийг “Сүзүки” машинаар шагнах ажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.