С.Батцэцэг хүрэл медаль хүртлээ

С.Батцэцэг хүрэл медаль хүртлээ

Казахстанд үргэлжилж буй “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ээс Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг гурав дахь хүрэл медалийн эзэн боллоо. Мөн тэрбээр 

Эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдсан тэрээр шөвгийн наймд олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Йенни Франссонтод эцсийн мөчид харамсалтайгаар ялагдсан.

Дагах тойрогт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Францын Кумба Ларрокийг оноогоор цэвэр (12:2) ялсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Украины Алла Черкасоваг яллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.