ММС УБ ЭНЕРЖИ баг хэсгээсээ гарах болзлоо хангалаа

ММС УБ ЭНЕРЖИ баг хэсгээсээ гарах болзлоо хангалаа

АНУ-ын Лос Анжелес хотноо болж буй ФИБА 3x3 Их дуулга Дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болж байгаа билээ. Тус тэмцээнд манай улсаас ММС УБ ЭНЕРЖИ баг А хэсэгт орсон бөгөөд Сербийн Новисади, Швейцарийн Лузанна багуудтай нэг хэсэгт орсон билээ. 

Тэгвэл өнөөдөр өглөө эхний тоглолтоо Швейцарийн Лузанна багтай хийж 15-13 харьцаагаар хожсон бол Сербийн Новисади багтай 11-21 харьцаагаар хожигдсон байна. Улмаар хэсгээсээ 2-оор гарах боломжтой болсон бөгөөд С хэсгийн 1-ээр гарсан багтай тоглохоор болжээ. С хэсэгт Словазийн Пиран 2 хожилтой байгаа бол Сербийн Земун, Бразилийн Сай Пауло багуудын хожсон нь хэсгийн 2-оор гарах боломжтой.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.