Б.Болортуяа ДАШТ-ээс хүрэл медальхүртлээ

Б.Болортуяа ДАШТ-ээс хүрэл медальхүртлээ
 
 
“Нур-Султан-2019” ДАШТ-ий чөлөөт бөхийн төрлийн гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд энэ жилийн 23 хүртэлх насны Азийн АШТ болон Иван Ярыгиний "Алтан Гранпри"-гийн хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа хүрэл медалийн төлөөх барилдаанд ЕАШТ-ий хошой хүрэл медальт Туркийн Бедиха Гуентайг 12:9 онооны харьцаагаар хожлоо. Ийнхүү чөлөөт бөхийн  медалийн салхийг хагалж төрийн далбаагаа мандуулхаар боллоо. Түүний хувьд 22 насандаа ДАШТ -ээс анхны медалиа хүртлээ. Женко клубын багш МУГД Т.Сүхбаатар , Женко клубын үүсгэн байгуулагчид болох ОУХМ Х.Баттуул, С.Мөнхсүх нарт халуун баяр хүргэе.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.