Л.Чинбат: МҮБХ-ны талцал хуваагдалд цэг тавилаа

Л.Чинбат: МҮБХ-ны талцал хуваагдалд цэг тавилаа

Монголын Үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдаад олон жил болж байна. Хуваагдал, талцал нь тартагтаа тулж Монголбөхийн өргөөгөө хүртэл булаацалдан олны шившиг болж байсан нь саяхан. Эцэстээ Төрийн төрийн тэргүүний хараанд өртөж, Ерөнхийлөгч Х.Баттулга энэ холбоогоо эв найртай удирдаж чадахгүй бол Бөхийн өргөөг улсын мэдэлд авна хэмээн сануулга өгч, эвлэрлийн хугацаа хүртэл өгч байсан. Гэвч заасан хугацаандаа ч эвлэрээгүй тэд одоо л учраа ололцож байгаа бололтой.

Энэ талаар Л.Чинбат өөрийн цахим хуудастаа мэдээлжээ. Тэрбээр Үндэсний бөхийн олон жилийн талцал хуваагдалд цэг тавилаа. Цаашид бөхийн холбоог зангидаж явна гэж итгэж дархан аварга Б.Бат-Эрдэнэд МҮБХ-ны албан ёсны тамга тэмдэгийг хүлээлгэн  өглөө” гэжээ.  Ингэснээр дархан аварга Б.Бат-Эрдэнэ тус холбооны  албан ёсны тэргүүн болж байгаа аж. Одоо түүнийг Монголын үндэсний бөхийн холбоог хэрхэн авч явахыг харах л үлдлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.