Д.Амартүвшин, М.Уранцэцэг, Г.Наранцэцэг эхний ялалтаа байгууллаа

Д.Амартүвшин, М.Уранцэцэг, Г.Наранцэцэг эхний ялалтаа байгууллаа

Японы нийслэл Токио хотноо өнөөдөр жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хөнгөн жингийнбарилдаан буюу эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.

Манайхаас 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин барилдах бөгөөд D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн бол хоёрдугаар тойрогт Монако улсын бөх Янн Сиккардиг торгуулиар ялж, шөвгийн 32-т Солоносын бөх Чой Ин Хуктай барилдана.

Харин 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, залуу мастер Г.Наранцэцэг нар барилдана. М.Уранцэцэг аваргын хувьд D хэсгийг тэргүүлж барилдах бол эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Тайвань бөхийг ялж 16-т Румын Унгурианутай нь барилдах юм. Г.Наранцэцэгийн хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Словены бөх Маруса Стангартай барилдаж эхний ялалтаа авсан бол дараагийн тойрогт Косовагийн бөхтэй барилдана.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.