Ulaanbaatar MMC Energy 8-рт байрт шалгарчээ

Ulaanbaatar MMC Energy 8-рт байрт шалгарчээ

Италийн Римин хотод ФИБА 3x3 Риминий дэлхийн гранпри тэмцээн боллоо. Тус тэмцээнд манай улсаас Ulaanbaatar MMC Energy баг оролцон тоглож 8-р байрт шалгарсан байна. Тэд А хэсэгт орсон бөгөөд хэсэгтээ Сербийн Нови сад, Словакийн Люблиана багтай таарчээ. Эхний тоглолтыг Нови сад багтай хийж 9-22 харьцаагаар хожигдсон бол дараагийн тоглолтодоо Люблиана багийг 22-18 харьцаатай хожиж шилдэг 8-д шалгарсан байна.

Хасагдах шатанд АНУ-ын Принцетон багтай тоглож 19-10 харьцаагаар хожигдлоо. Улмаар 8-рт байрт шалгарсан байна. Харин тус тэмцээний аваргын төлөө Сербийн Нови сад, АНУ-ын Принцетон багууд үлдсэн бөгөөд 20-17 харьцаагаар Нови сад түрүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.