Байтын улсын аваргууд тодорч, олон залуус мастер болжээ

Байтын улсын аваргууд тодорч, олон залуус мастер болжээ

Байт харвааны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Дайчин чанар-Тэсвэрийн талбар 360” талбайд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 11 байгууллагын 100 гаруй тамирчин өрсөлдсөн байна.  Энэ жил урьдчилсан харвааны нийлбэр оноогоор СПОРТЫН МАСТЕР 11, СПОРТЫН ДЭД МАСТЕР 8 төрөн гарсан нь байтынхан өөрийн гэсэн стандартын талбайтай болж, бэлтгэл сургуулилт сайжирсных хэмээн хэлж байна. Мөн энэ сарын 1-нд байтынхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон түмний дэмжлэгээр, өөрсдийн гараар бүтээсэн “Дайчин чанар” Тэсвэрийн талбар 360” талбайнхаа нэг жилийн ойг тэмдэглэсэн байна.

Ингээд тэмцээний эхний гурван байрт шалгарсан аваргуудыг толилуулья.

Кампаундын төрөлд: Эрэгтэй

1.Г.Ганзориг /Хангарьд клуб/

2.Л.Алдар /Алдар спорт хороо/

3.Г.Шандан /Алдар/

Эмэгтэй  

1.Б.Мөнгөнчимэг /Алдар/

2.С.Мөнх-Эрдэнэ /Зэвт Хасар/

Эрэгтэй багаас:

1.    Алдар спорт хороо

2.    Нийслэл өргөө спорт клуб

3.    Орхон клуб

Эмэгтэй багаас:

1.    Алдар спорт хороо

2.    Хангарьд спорт клуб

3.    Добу Мэргэн спорт клуб

Холимог багаас:

1.    П.Жамьянгомбо, Д.Энхтөр

2.    Г.Ганзориг, Д.Энхтүвшин

3.    Л.Алдар, Б.Мөнгөнчимэг

Рекурвын төрөлд: Эрэгтэй

1.    Ж.Гантөгс /Хас банк/

2.    Ө.Нэхийт /Алдар/

3.    Ц.Цэнгүүн /Хангарьд/

Эмэгтэй

1.А.Энхтуяа /Хангарьд*/

2.П.Мишээлт /Алдар/

3.Н.Ариунбилэг /Алдар/

Холимог баг

1.    Нийслэл өргөө /Ж.Гантөгс, Ц.Булгантуяа/

2.    Галт сум /О.Анужин, Э.Бодь-Эрдэнэ/

3.    Алдар /Н.Ариунбилэг, Б.Отгонболд/

Байгууллагын дүнгээр:

1.    Алдар спорт хороо

2.    Хангарьд спорт клуб

                      3.   Нийслэл өргөө клуб

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.