Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар башёг тэргүүлж байна

Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн буюу Нагоя хотод долоо дахь өдрөө болж өндөрлөлөө. Өчигдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал мэагаширагийн 3-аас барилдаж байгаа Дайэшог, их аварга Какүрюү М.Ананд мэагаширагийн 3-аас барилдаж байгаа Шодайтай барилдан давж тус тус долоон даваатай боллоо. Улмаар тэргүүлэгчийн байранд хэвээр үлдсэн бол түүний араас озэки Такаясү зургаан даваа нэг унаатайгаар удаалж байна.

Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал мэагаширагийн 3-аас барилдаж байгаа Шодайтай, Какүрюү М.Ананд мэагаширагийн 3-аас барилдаж байгаа Дайэшотой барилдана

Бусад барилдааны үр дүнгүүд:

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 7-0
Ёкозүна Какүрю М.Ананд 7-0
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 1-6 
Маэгашири-4 Ичиножү А.Ичинноров 5-2 
Маэгашири-9 Дайшохо Ч.Шижирбаяр 3-4

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.