Ш.Энхийн-Од онооны лидерээр бичигдэж байна

Ш.Энхийн-Од онооны лидерээр бичигдэж байна

FIBA3x3 U18 Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний хоёр өдрийн тоглолтууд өчигдөр өндөрлөлөө. Монголын эрэгтэй баг С хэсэгт Латви, АНУ, Беларус, Гүржийн багуудтай орсон. Тэд өчигдөр эхний тоглолтондоо хүчирхэг Латвийн багийг 20-15 харьцаатай хожсон билээ. Улмаар хоёр дахь тоглолтондоо Беларусь улсыг 21-15 харьцаагаар хожиж хэсгийг АНУ-ын дараагаар бичигдэж байна. 

Мөн Ш.Энхийн-Од эхний хоёр өдрийн байдлаар нийт 22 оноог авсан бөгөөд ОХУ-н багийн Данил Чикаревтай хамтдаа онооны лидерээр бичигдэж эхэллээ.

Тэдний дараагийн тоглолт маргааш буюу энэ сарын 6-нд Гүржийн багтай 18:30 цагт тоглох бол АНУ-ын багтай 20:30 цагт тоглоно.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.