О.Ууганбаатар, Ц.Цогтбаатар нар Азийн аварга боллоо

О.Ууганбаатар, Ц.Цогтбаатар нар Азийн аварга боллоо

Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ.

Тэмцээний эхний өдөр буюу энэ сарын 20-ны өдөр /уржигдар/ манай тамирчиднэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бол өчигдөр манай тамирчид хоёр алт, нэг мөнгө медалийг эх орондоо авчирлаа.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн -63 кг жинд Б.Ганхайч мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -73 кг жинд Ц.Цогтбаатар БНСУ-ын жүдоч Ан Чан Римыг цэвэр ялж Азийн аварга боллоо. Мөн 81 кг-ын жинд О.Ууганбаатар Узбекстаны Ш.Болтабоевыг  цаг дуусах мөчид ялж аваргын алтан медаль хүртлээ. Ийнхүү Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож бйгаа баг тамирчдадаа халуун баяр хүргэе.

Манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй найм, нийт 17 тамирчин 13 жинд хурд хүчээ авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан оролцож байгаа билээ. 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.