“Ливерпүүл” клуб шөвгийн дөрөвт үлдлээ

“Ливерпүүл” клуб шөвгийн дөрөвт үлдлээ

Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Английн “Ливерпүүл” клуб Португалын “Порто”-гийн талбайд зочилж, хариу тоглолтоо хийж 4-1 харьцаагаар буулгаж авч шөвгийн дөрөвт Испаний "Барселона" клубтэй тоглохоор боллоо.

Тус тоглолтын 26 дахь минутад Мане гоолдож 1-0 харьцаагаар эхний үе өндөрлөжээ. Сүүлийн хагас эхлээд  65 дахь минутад Салах, 77 дахь минутад Фирмино,  84 дэх минутад Виржил ван Дейк гоолдсон байна. Харин “Порто”-гоос нэр төрийн ганц гоолыг 68 дахь минутад Эдер Милитао оруулсан.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.