Жамал Мурри 24 оноог авч багаа хожилд хөтөллөө

Жамал Мурри 24 оноог авч багаа хожилд хөтөллөө

NBA-ын плэйоффын эхний шатны цувралын хоёр дахь тоглолтууд боллоо. Өмнөх тоглолтод эцсийн мөчид  хожигдсон Дэнвер Наггетс талбайдаа өнөөдөр Сан Антонио Спөрс багтай цувралын хоёр дахь тоглолтоо хийж эцсийн мөчид 105-114 харьцаагаар хожиж цувралыг 1-1 болгож тэнцүүллээ.

Тус тоглолтод Денверийн гарааны тоглогчид гайхалтай байсан бөгөөд Жамал Мурри 24 оноо, Гарри Харрис 23 оноо, Никола Ёокич 21 оноо, 13 самбар, 8 дамжуулалт, Пол Милсап 20 оноог тус тус авсан. Харин эсрэг багаас ДиМар ДеРозин 31 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Олдридж 24 оноог авлаа. Хоёр багийн дараагийн тоглолт Спөрсийн талбайд болох бөгөөд энэ сарын 19-ны өглөөний 09:00 цагт болно

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.