Манай сагсчид маргааш олимпийн эрхийн төлөө тоглоно

Манай сагсчид маргааш олимпийн эрхийн төлөө тоглоно

FIBA 3x3-ийн олимпийн эрхийн оноо олгох 2018 оны улирлын хоёр дахь Их Дуулгын тэмцээн болох "FIBA 3x3 Utsunomiya" Дэлхийн Их Дуулгад оролцох Улаанбаатар Гаруда багийн тоглолтын хуваарийг танилцуулж байна.

Тэмцээн энэ сарын 28,29 -нд буюу ирэх амралтын өдрүүдээр Японы Уцуномия хотноо зохион байгуулагдах бөгөөд Монгол улсын Улаанбаатар Гаруда баг БНСАУ болон Японы багуудтай тэмцээний урьдчилсан хэсэгт багтсан юм. Урьдчилсан хэсгээс гарч ирсэн нэг баг Слований Ljubljana болон Нидерландын Amsterdam багуудтай үндсэн "D" хэсэгт багтан тоглох юм. 
Улаанбаатар Гаруда багийн 28-ний өдрийн хуваарь: 
- 12:30 цагаас: Улаанбаатар Гаруда vs Utsunomiya (JPN) 
- 13:30 цагаас: Улаанбаатар Гаруда vs Gangnam ISE (KOR)

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.