Португал хожигдлоо

Португал хожигдлоо

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны хоёр дахь тоглолт Португал, Уругвайн багуудын хооронд болж тоглолт 2-1 харьцаагаар Уругвайн ялалтаар өндөрлөлөө. Ингэснээр Уругвай шөвгийн наймд шалгарч байгаа бөгөөд Францын багтай энэ сарын 6-нд 22:00 цагт тоглох юм.

Тус тоглолтын эхний гоолыг Эдинсон Кавани 7 дахь минутад гоолдож тоглолтын салхийг нээсэн бол 51 дэх минутад булангаас ирсэн бөмбөгийн Португалын хамгаалагч Пепе 55 дахь минутад мөргөж оруулснаар 1-1 харьцаатай болгож тэнцүүллээ. Харин үүнээс долоон минутын дараа Кавани дахин гоолдож багтаа тэргүүллийг авчирсан бөгөөд үндсэн цаг дуустал хэн  хэн нь дахин гоолдож чадалгүй үндсэн цаг дууслаа. 

Португалын шигшээ багийн ахлагч Криштиан Роналдугаар ахлуулсан Европын аваргууд 2018 оны ДАШТ-ний аяллаа энд хүрээд өндөрлөлөө.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.