Нөөцийн мах өнөөдрөөс худалдаанд гарлаа

Нөөцийн мах өнөөдрөөс худалдаанд гарлаа

Монгол Улсын Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд зарлан хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, хаврын улиралд хүн амыг мах, сүүн бүтээгдэхүүнээр жигд хүртээмжтэй хангах арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу мал, мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, хаврын улиралд хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Мал, мах бэлтгэлийн арга хэмжээний хүрээнд “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс” ХХК, “Хөвсгөл мах маркет” ХХК, “Мах маркет” ХХК, “Мах импэкс” ХК, “ХКҮ” ХХК, “Эй Эн Ди Эм” ХХК, “Сүхбаатар мах” маркет” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Сайнза интернэшнл”, “Боса” ХХК оролцож, орон нутгийн малчдаас мал, мах худалдан авч, нийт 12.8 мянган тн махны нөөц бүрдүүлсэн. Бүрдүүлсэн махыг Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан өнөөдрөөс эхлэн худалдан борлуулж эхэллээ. Үхрийн ястай мах кг нь 5500, хонины ястай мах кг нь 5300, ямааны ястай мах кг нь 4400 төгрөгөөр тус тус худалдан борлуулж эхэллээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.