Израил Африкийн цагаачдыг Европ руу илгээнэ

Израил Африкийн цагаачдыг Европ руу илгээнэ

Израил улс өнгөрсөн даваа гаригт буюу өчигдөр Африкийн 16,000 гаруй цагаачыг албадан нутаг буцаах төлөвлөгөөгөө цуцалж, тэднийг орон нь Барууны орнууд руу гаргахаар болжээ. Тэд энэхүү шийдвэрээ НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллагатай хамтран гаргасан байна. Ерөнхий сайд Беньямин Нетаняхугийн ажлын албаны мэдээлснээр орогнол хүссэн дүрвэгсэд Израилд тав хүртэлх жилийн хугацаатай үлдэхийг зөвшөөрсөн гэжээ. Ерөнхий сайд Нетаняху “НҮБ-ын Дүрвэгсдийн алба болон Израилийн хооронд хийсэн энэхүү гэрээ нь маш онцгой чухал явдал боллоо. НҮБ-ын Дээд зөвлөл уг гэрээнний дагуу 16,250 хүнийг Канад, Герман, Итали гэх мэт хөгжилтэй орнууд руу гаргах ажлыг зохион байгулах төдийгүй санхүүжүүлэх үүрэг хүлээсэн” хэмээн телевизийн шууд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн хоёрдугаар сард Израил Африкийн 20,000 гаруй цагаач эрчүүдэд хоёр сарын дотор гарч явахыг шаардсан бичиг хүргүүлсэн бөгөөд гарахгүй тохиолдолд шоронд хорино хэмээн анхааруулсан аж. Израилийн Засгийн газар Судан, Эритреа зэрэг орнуудаас голдуу ирсэн эдгээр цагаачдад мөн 3,500 ам.доллар, буцах онгоцны тийз өгөхөө амласан байна. Ингэхдээ тэднийг Африктаа хамгийн аюул багатай Рванда руу буцаахаар төлөвлөж байсан аж. Харин Хүний эрхийн байгууллагууд үүнийг буруушаан, дайн дажин, хүчирхийллээс дүрвэж ирсэн эдгээр хүнийг аюул руу түлхэж байгаагаас өөрцгүй гэж эсэргүүцэж байжээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.