Ази, Номхон далайн бүс нутгийн загас устаж үгүй болох нь

Ази, Номхон далайн бүс нутгийн загас устаж үгүй болох нь

Сүүлийн үеийн судалгаануудад байгаль, амьд бие махбодиуд устаж, үгүй болох аюул тулгараад байгааг онцолсоор байна. Тэдгээрийн нэг нь НҮБ-ын мэдээлснээр Ази, Номхон далайн бүсэд загас устаж дуусахад ердөө 30-аадхан жил үлдсэн байж магадгүй хэмээсэн байна. Мөн Африк тивийн шувуу болон хөхтөн амьтны талаас илүү хувь нь 2100 он гэхэд устаж дуусах тухай уг судалгаанд анхааруулжээ. Судалгааг гурван жилийн турш олон улсын нийт 600 гаруй эрдэмтэн хамтран хийсэн бөгөөд үр дүнг нь Колумбад болсон байгаль орчны томоохон хэмжээний хурлын үеэр танилцуулсан байна.

Уг судалгаагаар Ази, Номхон далайн шүрэн хад 2050 он гэхэд 90 хувиар багасч, 2100 он гэхэд Африк тивийн ургамал ихээхэн хэмжээгээр устаж, нуур цөөрмийн 20-30 хувь нь ширгэж, үгүй болно гэжээ. Мөн Европ болон Төв Азийн загасны гуравны нэг нь устан дуусч, хуурай газрын ургамал амьтны төрөл зүйлийн бараг тал нь бүрмөсөн үгүй болсон байна гэж дүгнэсэн байна. Байгалийн бохирдол, цаг уурын өөрчлөлт, хүний байгаль дэлхийд учруулж байгаа хор хохирол, тухайлбал ой модыг устгаж байгаа зэрэг нь байгальд хамгийн ихээр аюул заналхийлэл болж байна хэмээн тус хурлын илтгэлд дурджээ.

Б.Саруул

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.