“Манчестер Юнайтед” Погбад жилийн 13 саяын цалин өгөхөөр тохиролцжээ

“Манчестер Юнайтед” Погбад жилийн 13 саяын цалин өгөхөөр тохиролцжээ
Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб Италийн “Ювентус” клубын хагас хамгаалагч Пол Погбатай зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн байна. Gianlucadimarzio.com-ийн мэдээлж байгаагаар Английн баг өдгөө 23 настай Францийн шигшээ багийн тамирчинд жилийн 13 сая еврогийн цалин өгөхөөр санал хүргүүлж, Погба ч зөвшөөрчээ.
 
“Манчестер Юнайтед” Погбагийн төлөө “Ювентус”-т 120 сая евро төлөхөөр болж, дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үнийг тогтоогоод байгаа юм. Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчний алдрыг Гарет Бейл эзэмшдэг. Түүнийг “Реал Мадрид” клуб 2013 онд “Тоттенхэм”-ээс 100 сая еврогоор авч байсан билээ. 
Тэгвэл Погба дөрвөн жилийн “Манчестер Юнайтед”-аас “Ювентус” руу чөлөөт агентын хувиар явж байсан билээ. Тэгвэл одоо эргүүлээд 120 сая еврогоор авч байгаа юм. 
 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.