Дархан-Уул, Спортын төв сургуулийн өсвөр бөхчүүд тэргүүллээ

Дархан-Уул, Спортын төв сургуулийн өсвөр бөхчүүд тэргүүллээ

Чөлөөт бөхийн 2021 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн "Хавай" спортын ордонд боллоо.

Монголын чөлөөт бөхийн залгамж халаа болсон тамирчдын өрсөлдөөн өнгөрсөн жил коронавирусийн цар тахлын улмаас болоогүй. Тэгвэл энэ жилийн тэмцээнд хот, хөдөөгийн 34 байгууллагын 229 тамирчин хөвгүүд, охидын тус бүр 10 жинд хүч үзэв.

Охидын 53 кг-ын жинд Спортын төв сургуулийн М.Номин-Эрдэнэ, 61 кг-д “Женко” клубийн тамирчин Б.Хулан нар хоёр жилийн өмнө нь Хэнтий аймагт болсон өсвөр үеийн УАШТ-д түрүүлж байсан бөгөөд ийнхүү хошой алтан медальтан болж бусад 18 жингийн тамирчид анх удаа улсын аваргаар тодров. Энэ жилийн өсвөр үеийн Дэлхийн аваргад оролцсон, Япон улсад төрж өссөн, эгч дүү Б.Халиун, Б.Хулан нар аав Бямбасүрэнгийн хамт ирж Улсын аваргад зодоглож эгч нь алт, дүү нь мөнгөн медаль хүртэв. Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Л.Болормаа, хяналтын шүүгчээр олон улсын шүүгч Х.Ганболд, Л.Нямчулуун нар ажилласан. Тэмцээний үеэр "Хүчит чулуут" компанийн захирал Л.Бат-Эрдэнэ ерөнхий шүүгч, ахмад шүүгч Л.Болормааг мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм. Түүнчлэн Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Мөнхбаярыг Монголын чөлөөт бөхийн холбооны дээд шагнал “Ялалт” одонгоор шагналаа.

Хөвгүүдийн багийн дүнгээр ОУХМ Ш.Баянмөнх, спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб 103 оноогоор тасархай тэргүүлж, спортын мастер Г.Нямбаяр дасгалжуулагчтай Спортын төв сургууль 95 оноо удаалж, ОУХМ Л.Энхбаяр дасгалжуулагчтай Төв аймаг 85 оноогоор гутгаар байрт орлоо. Охидын багийн дүнг ОУХМ Д.Гомбодорж дасгалжуулагчтай Спортын төв сургууль 116 оноогоор тэргүүлж, спортын мастер Э.Батмөнх, М.Кажымукан дасгалжуулагчтай Налайх дүүрэг 103 оноогоор, ОУХМ Б.Одончимэг дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 79 оноогоор шагналын тавцанд зогсов.

Тэмцээний дүн

Хөвгүүдийн 45 кг (19 бөх): 1. Б.Булгантамир (МЖ клуб) 2. Ш.Хаш-Эрдэнэ (Сэлэнгэ) 3. Г.Азжаргал (Увс), Г.Отгон-Эрдэнэ (Дорноговь)

48 кг (12): 1. Б.Наран-Өлзий (Алдар) 2. Д.Золбаяр (Сэлэнгэ) 3. Д.Мөнхдөл (Спортын төв сургууль), Э.Эрдэнэ-Отгон (Төв)

51 кг (21): 1. А.Даваадорж (Төгс) 2. Б.Жавхлантөгс (Төв) 3. Ж.Ганбаяр (Хөвсгөл), Э.Эрдэнэ-Очир (Алдартан)

55 кг (39): 1. А.Анх-Эрдэнэ (Налайх) 2. Ш.Хос-Эрдэнэ (Сэлэнгэ) 3. Э.Бямба-Оргил, О.Одсүрэн (хоёул Дархан-Уул, Хасу-Мегастарс)

60 кг (40): 1. А.Батбилэг (Баянгол, 73 дугаар сургууль) 2. Б.Зэнээмэдэр (Дархан-Уул, Хасу-Мегастарс) 3. Г.Үнэнхүү (Багануур), Н.Отгонбаяр (Дорноговь)

65 кг (38): 1. М.Толуй (Дархан-Уул, Хасу-Мегастарс) 2. Б.Балжинням (Хөвсгөл) 3. Б.Уртнасан (Архангай), Ө.Мөнхжаргал (Баянгол, 73 дугаар сургууль)

71 кг (35): 1. Ш.Баатарцогт (Дархан-Уул, Хасу-Мегастарс) 2. Б.Амарбаясгалан 3. Э.Пүрэвдорж (хоёул Спортын төв сургууль), Б.Ган-Эрдэнэ (Баянгол, 73 дугаар сургууль)

80 кг (20): 1. Т.Дэмчигдорж (Өвөрхангай) 2. З.Анхбаяр (Алдар) 3. М.Батзориг (Баянхонгор), Б.Баяржавхлан (Спортын төв сургууль)

92 кг (20): 1. Н.Батбилгүүн (Төв) 2. Э.Азжаргал (Спортын төв сургууль) 3. Ц.Бямбацогт (Увс), А.Машбат (Дархан-Уул, Хасу-Мегастарс)

110 кг (17): 1. Б.Баярболд (Спортын төв сургууль) 2. А.Цэрэнтогтох (Увс) 3. О.Одбаяр (Төв), Э.Нарантулга (Спортын төв сургууль)

Охидын 40 кг (2): 1. Б.Ижилцэцэг (Дорноговь) 2. О.Оюунчимэг (Говь-Алтай)

43 кг (3): 1. Б.Маралмаа (Өмнөговь) 2. Б.Мөнгөнсолонго (Хангарьд) 3. Ж.Эрдэнэцэцэг (Архангай)

46 кг (10): 1. Ч.Номин (Налайх) 2. Ц.Одончимэг (Хангарьд) 3. Д.Мөнхцэцэг (Архангай), Б.Энхням (Хан-Уул)

49 кг (19): 1. Г.Цовоо (Дархан-Уул, Хасу-Мегастарс) 2. Г.Соёлмаа 3. Р. Оюунбилэг (хоёул Алдар), Г.Энхзаяа (Говь-Алтай)

53 кг (22): 1. М.Номин-Эрдэнэ (Спортын төв сургууль) 2. Б.Халиун (Женко) 3. Г.Хандармаа (Баянхонгор), Б.Мягмарсүрэн (Орхон, Ирээдүйн одод)

57 кг (18): 1. Б.Хишигсүрэн (Баянхонгор) 2. Д.Энхдангина (Спортын дунд сургууль) 3. О.Ууганцэцэг (Сэлэнгэ), Б.Болорцэцэг (Архангай)

61 кг (18): 1. Б.Хулан (Женко) 2. А.Марина (Налайх) 3. Л.Эрдэнэболор (Өвөрхангай), С.Уянга (Спортын төв сургууль)

65 кг (8): 1. А.Бичигмаа (Дорноговь) 2. Б.Хоролгарав (Спортын төв сургууль) 3. Н.Буянхишиг (Увс), З.Ундрал (73 дугаар сургууль)

69 кг (7): 1. А.Даваажаргал (Налайх) 2. Эрдэнэтуул (Төв) 3. Г.Уянга-Эрдэнэ (Төв)

73 кг (6): 1. Э.Одзаяа (Женко) 2. О.Цэлмүүн (Спортын төв сургууль) 3. Н.Баяржаргал (Хангарьд)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.