Б.Мөнхбаатар: Одоо Яармаг хүрээд хотын дэд бүтэц зогсчихсон байгаа

Б.Мөнхбаатар: Одоо Яармаг хүрээд хотын дэд бүтэц зогсчихсон байгаа

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Одоо Яармаг хүрээд хотын дэд бүтэц зогсчихсон байгаа. Голын цаана дулааны эх үүсвэр байна. Баруун талд нь цэвэр усны эх үүсвэр бий болж байгаа. Туул голыг дамнаж дараагийн хотыг бий болгохын тулд Морингийн даваанд аваачиж тавьж байгаа. Улаанбаатар хот хоёр тийшээ хөгжинө. Налайхын хувьд цэвдэгтэй учир хөгжөөгүй. Тийм учраас байшин барьж болохгүй байгаа. Нөгөө тал нь Яармаг. Өөр сонголт байхгүй. Цаашаа залгуулаад Хөшигийн хөндийд хот байгуулна. Тиймээс барилгын компаниуд зөвхөн орон сууц бариад зарахаа бодож болохгүй. Дэд бүтэц, ажлын байрыг давхар шийдэх ёстой. Тиймээс энэ Засгийн газар аймгийн төвүүдийн дэд бүтцэд мөнгө тавьж өгч байгаа юм" хэмээжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.