Орц, гарцыг хааж барьсан 195м2 өргөтгөлийг буулгаж, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүллээ

Орц, гарцыг хааж барьсан 195м2 өргөтгөлийг буулгаж, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүллээ

Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/363 тоот захирамжийн хүрээнд БГД-ийн 4 дүгээр хороо, 8 дугаар байрны хойд орцыг хааж барьсан 1 өргөтгөл (195 мкв)-ийг чөлөөлөх ажлыг нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, хорооны Засаг дарга, ажлын алба хамтран гүйцэтгэлээ. Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 8 дугаар байр нь 38 айлтай, хоёр орцтой. Гэвч хойд талын орцыг нь хааж 195 м2 өргөтгөл буюу гурван автомашины гараашийн нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан. Үүнээс болж тус байрны оршин суугчид багагүй хугацаанд хохирсон бөгөөд тодруулбал, хойд талын орцоор орж гардаг байсан айлууд гарахын тулд урд талын орцоор орж, гарч байсан юм. Тэгвэл зөвшөөрөлгүй баригдсан дээрх өргөтгөлийг буулгаснаар оршин суугчдид чөлөөтэй орж гарах, ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэж байна. Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хоттой болохын төлөө хамтдаа хичээцгээе.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.