Барилга, хот байгуулалтын яамны ахлах шинжээч Ү.Бадамсүрэн Монгол Улсын Засгийн газрын "Хүндэт өргөмжлөл"-өөр шагнууллаа

Барилга, хот байгуулалтын яамны ахлах шинжээч Ү.Бадамсүрэн Монгол Улсын Засгийн газрын

Ажил үйлс, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан салбар салбарын албан хаагчдыг жил бүр Монгол Улсын Засгийн газраас шалгаруулж Засгийн газрын "Хүндэт өргөмжлөл", цомоор шагнадаг уламжлалтай.

Төрийн албанд тасралтгүй 27 жил ажиллаж байгаа Барилга, хот байгуулалтын яамны Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Ү.Бадамсүрэн ийнхүү өнөөдөр /2020.07.10/ "Хүндэт өргөмжлөл"-өө Монгол Улсын Ерөнхий сайдаас гардаж авав.

Шагналаа гардсаны дараа яамны хамт олон хүлээн авч, түүнд баяр хүргэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.