Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нийслэлийн холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нийслэлийн холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нийслэлийн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, бодлогын түвшинд хамтран ажиллах талаар санал солилцлоо

Уулзалтад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Нийслэлийн ерөнхий архитектур, Хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч З.Тулга, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганзориг, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү болон яамны газрын дарга нар байлцлаа.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар уулзалтын эхэнд хүн амын эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд яам болон бусад байгууллагуудын хамтын ажиллагаа чухал гэв. Мөн Монгол Улсын нийт хүн амын тэн хагас нь нийслэл хотод төвлөрсөн энэ үед салбарын яам бодлогын түвшинд эрчтэй ажиллах болно гэдгийг онцлон хэлэв.

Дараа нь уулзалтад хүрэлцэн ирсэн хотын холбогдох албан тушаалтнууд тулгамдаж буй асуудлаа нэгд нэгэнгүй танилцуулж, яамны зүгээс холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж байв.

Тодруулбал, газар зохион байгуулалт, хилийн бүсийн маргаан, ундны усны эх үүсвэрүүдийг хамгаалах зэрэг асуудлуудыг хөндсөн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.