• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн юу хэлэв

С.Эрдэнэ: АН шинэчлэгдэхийн хэрээр Монгол орон хөгжинө

/Ардчилсан намын дарга/

-1989 оны жавар тачигнасан өвлөөс эхлэн та бид ардчиллын үнэт зүйлийнхээ төлөө тэмцлээ. Өөрчлөн байгуулалтыг хийх түүхэн замналыг туулахад амар хялбар байгаагүй. Ардчиллын үнэт зүйлийн төлөө тэмцэж явсан олон журмын нөхөд маань өнөөдөр алга. Бид өнөөдөр түүхэн шалгуурын өмнө ирчихээд байна. Монголын ардчиллыг авч явах хариуцлага шалгуур ирээд байна. Монголын хөгжлийн бодлогыг тодорхойлох улс төрийн хариуцлага дээр ирчихээд байна. Өнөөдрийн эрх баригч хүчин монголчуудын хүсэн хүлээж байгаа ардчилал, хүний эрх чөлөө, улс орны хөгжлийг авч явах бодлого байхгүй юм байна гэдгийг бид хангалттай харлаа. Бид ардчиллын салхийг хагалж, нэг намын дарангуйлал тогтсон харанхуй нийгмээс улсаа гаргаж чадсан улс төрийн хүчин. Цаашид ч түүчээлэх үүрэг Ардчилсан намд хэвээр байгаа юм байна гэдгийг харж байна. Хөгжлийг түүчээлэх үүргээ биелүүлэх болно гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Та нарынхаа захиа даалгаврыг биелүүлж, ажиллана. Ахмад, залуу, дунд гурван үеийн төлөөллийн хэлхээсийг хангаж, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг хангасан үйл ажиллагаа явуулах болно. Ардчилсан нам шинэчлэгдэхийн хэрээр Монгол орон хөгжинө. Монголчуудын хүсэн хүлээсэн нийгмийг Ардчилсан нам авчирч чадна. Бүх шатны сонгуульд ялалт байгуулахын тулд асар их үүрэг хариуцлага хүлээж байгаа. Хамтаараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах болно. 2020 оны УИХ ын сонгуульд ялах болно. би Ардчилсан намын 180 мянган гишүүндээ итгэж байна, би Монголын ард түмэнд итгэж байна. Бид хувийн хэвшлийг хүндэтгэдэг нийгмийг бий болгоно.

С.Бямбацогт: Гэрч, хохирогчоос дуу, дүрсний бичлэг ашиглан авах боломжийг суулгаж өгсөн

/Хууль зүй, дотоод хэргийн сайд/

-Намрын чуулганы төгсгөлд хэлэлцэх эсэхийг нь шийдсэн чухал хуулиудын нэг нь яах аргагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон өөрчлөлтийг тухайн ажиллагаанд оролцож байгаа оролцогчдын эрх зүйн байдлыг хэрхэн сайжруулав гэдгээр тайлбарлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаас оролцогчийн эрхийг нэлээн дэлгэрэнгүй тодорхой болгох боломж нөхцөлийг тусгаж өгсөн.

Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэрч хохирогчийг хамгаалах талаар зохицуулалт байхгүй. Харин шинэ төсөлд гэрч хохирогчийг хамгаалах талаар тусгай бүлэг оруулсан байх жишээтэй. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэрч хохирогчид ямар хамгаалалтын арга хэмжээ авч болох вэ гэдгийг нарийвчлан зааж өгсөн. Гэрч хохирогчийг хамгаалах зохицуулалтын хувьд тухайн хүний нийтэд танигдаж болох мэдээллээс гэрч хохирогчийн мэ­дээл­лийг түр хугацаагаар арил­гах, улсын бүрт­гэ­лээс гэрч хохи­рог­чид хол­бо­отой мэдээллийг түр нууц­лах арга хэмжээ авахаар тусгасан. Гэрч, хохирогч өөрийн биеэр мэдүүлэг өгөх боломжгүй, амь нас, аюулгүй байдалд нь тодорхой заналхийлэл учирсан тохиолдолд өмгөөлөгчийг нь байлцуулан гэрч, хохирогчоос дуу, дүрсний бичлэг ашиглан авах боломжийг суулгаж өгсөн л дөө. Дашрамд дуулгахад, Тахарын албаны чиг үүрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт шилжсэн. Тиймээс энэ асуудлыг орхигд­сон гэж ойлгож болохгүй.

Д.Тэрбишдагва: Тавантолгой төслийг намрын чуулганаар оруулах ёстой байсан

/УИХ-ын гишүүн/

-Засгийн газрыг би ойлгохгүй байгаа юм. Тавантолгой төслийн гэрээг намрын чуулганаар оруулах ёстой байсан. Гэтэл өнөөг хүртэл Засгийн газраас УИХ-д нэг гэрээний төсөл оруулж ирэх гээд байгаа юм уу, хэд хэдэн хувилбар хэлэлцүүлэх үү гэдэг нь ойлгомжгүй хэвээр байна. Миний бодлоор Засгийн газраас Тавантолгойн гэрээний 3-5 хувилбар оруулж ирэх учиртай. Эдгээрээс Монгол Улсын эдийн засагт хамгийн их өгөөжтэй хувилбарыг УИХ сонгож батлах ёстой. Яг одоогийн байдлаар Тавантолгойн 49 хувийг Хятадын “Шинхуа”, 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, Монголын “Энержи Ресурс” компани эзэмшинэ гэсэн байр суурийг л Засгийн газраас илэрхийлж байгаа. Түүнээс биш тодорхой саналуудаа УИХ-д оруулж ирсэнгүй. Энэ бол маш харамсалтай зүйл. Эдийн засгийг сэргээх хөтөлбөр доторхи хамгийн чухал заалт нь Тавантолгойг хөдөлгөх байсан.

Ж.Энхбаяр: Засгийн газар мэргэжлийн байж чадахгүй байна

/УИХ-ын гишүүн/

-Үнэмлэхүй олонхи болоод парламентад суухад давуу тал нь асуудлыг шуурхай, хурдан шийдэж байна. Гэхдээ хямралт байдалд орчихсон үед хурдан шуурхай дайчин, мэргэжлийн зохион байгуулалттай ажиллах ёстой. Үүнийг хийхгүй байна. Сонгуульд мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж өрсөлдсөн. Гэтэл мэргэжлийн байж чадахгүй байна. Шийдье гэсэн олон зүйлийг хийж чадахгүй байна. Эдийн засгийн хямралаас гарахын тулд нэн тэргүүнд эдийн засаг дахь төрийн оролцоог тодорхой хэмжээнд хязгаарлах хэрэгтэй байна. Орд газруудаас ашиг хүртэх боломж нээлттэй болгох хэрэгтэй. Ард газрууд нэг хэсэг хүний  юм уу дан төрийн өмчид байх нь олон түмэн таалагдахгүй байна. Бид хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадах юм бол өнөөдрийн Монголын нийгэмд байгаа бухимдал, дотоод өрсөлдөөн тэмцэн илаарших байх. Энэ бүх бухимдал баялгийн хуваарилалт шударга бус байгаатай л холбоотой. Хэтэрхий цөөнхөд баялаг очиж байгаатай холбоотой.

Ч.Хүрэлбаатар: “Эрдэнэт”-ийн шийдвэр эцсийнх биш

/УИХ-ын гишүүн/

-УИХ-аар “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэж байх үеэс би байр сууриа илэрхийлсэн. Нэг сарын дараа 580 сая ам.доллар төлнө. Монгол Улс өрийн дарамтаараа дэлхийд нэгдүгээрт байрт ороод явж байна. Ийм нөхцөл байдалд их хэмжээний доллар төлөх шийдвэр гаргаж байгаа нь зөв үү. Олон талаас нь харах ёстой байсан. “Эрдэнэт” дээр сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Яагаад гэвэл 2009 оны долдугаар сарын 7-ний УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шийдвэрээр ураны лицензийг эмхэлж цэгцэлсэн асуудал бий. Зургаан жил олон улсын Арбитрын шүүхээр энэ асуудал яваад 116 сая ам.долларын өрөнд унасан. Энэ бүхнийг эргэцүүлж үзэж байгаад шийдвэрээ гаргах ёстой байсан, энэ байр суурь одоо ч хэвээр. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан “Ростех” компани олон улсын Арбитрын шүүх дээр асуудал очиж магадгүй гэж Ерөнхий сайдад захидал ирүүлсэн гэсэн цаашид ямар маргаан яаж үргэлжлэхийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ “Эрдэнэт” дээр бол эцсийн шийдвэр биш. Эцсийн шийдвэр шүүх дээр гарна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Нийслэл
  • •Ярилцлага
ХУРААХ
Сар шинийн барилдааныг...
Аваргуудын лиг: Барселона 13-12 PSG...

Хэн юу хэлэв

Отгонмягмар 2017-02-17

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
18 цагийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

18 цагийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

18 цагийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

18 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно

18 цагийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

18 цагийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

18 цагийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

18 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

19 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

19 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

1 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2026-09-25 өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах