Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг нэг сараар тогтмол сунгадаг практикийг шүүмжиллээ

Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг нэг сараар тогтмол сунгадаг практикийг шүүмжиллээ

Өмгөөлөгчид 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хэлэлцүүлгэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний шүүхийн практикийг шүүмжилсэн санал хэллээ.

Сунгалтын хугацаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт цагдан хорих үндэслэл арилаагүй бол хугацааг тухай бүр 30 хүртэл хоногоор сунгахаар заасан. Гэтэл практикт 30 хүртэл биш, нэг сарыг үндсэн хугацаа мэт тогтож хэвшсэн гэв.

Нэр томьёо: "Цагдан хорих үндэслэл арилаагүй" гэсэн зохицуулалт ойлгомжгүй, хүний эрх зөрчих шалтгаан болж байна.

Мэтгэлцэх зарчим: Хэлбэр төдий хэрэгждэг. Цаашид цахим болон танхимын хэлэлцүүлгийн үед прокурорын санал, үндэслэл, нотлох баримтыг өмгөөлөгчид урьдчилан танилцуулж, тайлбар гаргах боломж бүрдүүлэх шаардлагатай гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ