• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

Иргэний хуулийн дагуу хамтран ажиллах гэрээ байгуулан хоёр тал ямар ч маргаангүй, гэрээний үүргээ ягштал биелүүлж ирсэн "Эрдэнэт үйлдвэр" болон "Ачит Ихт" компанийн дундуур хуулийн байгууллага "зүсэж" ороод нэгнийх нь захиралд ял, нөгөөг нь их хэмжээний төлбөрт унагасан талаарх баримтад мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаад 10 жил орчим үргэлжилсэн "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь үед эрчимжүүлж, улмаар  АТГ-ын мөрдөгч магадгүй хууль зөрчиж Татварын улсын байцаагч нарыг шинжээчээр томилж, "Хэрэв тэгсэн бол ... " гэх хийсвэр төсөөллөөр тоо бодуулж, түүнийг нь "Ачит Ихт" компаниар төлүүлэхээр "төлөвлөсөн" байж болзошгүй үйл явдал өрнөсөн асуудлыг хөндөж байна.

ВИДЕО: 

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг 2017 оноос эхлэн шалгаж эхэлсэн бөгөөд түүнд холбогдох хэрэгт 2020 оны нэгдүгээр сард “Ачит Ихт” компанийг иргэний хариуцагчаар татсан байдаг. Ингэхдээ АТГ-ын мөрдөгч Ц.Даваацэрэнтэй хувийн таарамжгүй харилцаатай Татварын улсын байцаагч Д.Батжаргал гэх хүнийг шинжээчээр томилж, улмаар тухайн татварын байцаагчийн Ц.Даваацэрэнг шүүхээс өмнө "ялласан" гэж хэлж болохуйц дүгнэлтээр "Ачит Ихт" компанийг иргэний хариуцагчаар татаж байсан байгаа юм. Энэ талаарх нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг АТГ-ын мөрдөгч хууль зөрчиж явуулсан байж болзошгүй үйлдэл үүгээр дуусаагүй.

Тодруулбал,Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хувийн аж ахуй нэгжүүдийн бизнесийн орчин болоод удирдлагуудынх нь нэр хүндэд халдсан үйлдлийг нэлээдгүй гаргаж байсан. Үүний нэг жишээ нь "Эрдэнэт үйлдвэр"-тэй хамтран ажиллаж ирсэн "Ачит Ихт" компани. Тэрбээр тус компанийн болон удирдлагуудынх нь нэр хүндэд халдсан худал мэдэгдлийг удаа дараа хийж байсан гэдэг.

-АТГ-ЫН МӨРДӨГЧ ХУУЛЬ ЗӨРЧСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ТОГТООЛООР ТАТВАРЫН БАЙЦААГЧ Ц.МӨНХТУЯА, С.ТАМИРАА, Т.БАТХИШИГ НАРЫГ ШИНЖЭЭЧЭЭР ТОМИЛЖЭЭ-

Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ Ачит Ихт компанийг улс төрийнхөө "хар сэдэв" болгон гүтгэж байх яг энэ үеэр Ц.Даваацэрэнг шалгах ажиллагааг АТГ-ын мөрдөгч эрчимжүүлж, улмаар 2024 оны тавдугаар сард татварын улсын байцаагч Ц.Мөнхтуяа, С.Тамираа, Т.Батхишиг нарыг магадгүй хууль зөрчин шинжээчээр томилж, мөн л “Хэрэв Эрдэнэт үйлдвэр Ачит Ихт компанийн 34 хувийг эзэмшсэн бол хэдэн төгрөгийн ногдол ашиг хүртэх байсан бэ” гэсэн болзолт асуулт тавьж байгаад төсөөллийн тоо бодуулсан байгаа юм.  

АТГ-ын мөрдөгч хууль зөрчсөн байж магадгүй гэхийн учир нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Татварын байцаагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр оролцохыг хориглосон” гэж заасан.

Энэ ч утгаараа “Татварын ерөнхий газраас Хууль шинэчлэгдсэнээс хойш буюу 2020 оноос өнөөг хүртэл Татварын байцаагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр оролцуулах ямар нэгэн шийдвэр гаргаагүй” гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байгаа. Гэтэл АТГ-ын мөрдөгчийн “хүсэлт”-ээр Татварын ерөнхий газрын дарга асан Ч.Чимидсүрэн нь дээрх нэр бүхий татварын байцаагч нарыг шинжээчээр ажиллуулахаар нэрсийг цохож байжээ.

-ШИНЖЭЭЧ ТОМИЛОХДОО ҮНДЭСЛЭЛ БОЛГОСОН ЗГ-ЫН ТЭМДЭГЛЭЛИЙН БИЕЛЭЛТИЙГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ТҮДГЭЛЗҮҮЛЭВ- 

Нөгөөтэй, Шүүх шинжилгээний тухай хуульд “Эрх бүхий байгууллагаас гаргасан акт, дүгнэлт, тусгай мэдлэг бүхий мөрдөгчийн магадалгаа нь тухайн хэргийг шийдвэрлэхэд хангалттай үндэслэл болж чадахгүй байгаа, эрх бүхий байгууллагаас гаргасан акт, дүгнэлт үнэн зөв, бодитой эсэх нь эргэлзээтэй, эсхүл үнэн зөв бодитой тодорхойлж чадаагүй нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн тохиолдолд эдийн засгийн шинжилгээ хийнэ гэж заасан.

Гэтэл  “эдийн засгийн шинжилгээ хийх үндэслэл тогтоогдоогүй” байхад л АТГ-ын мөрдөгч ийнхүү хоёр дахь удаагаа татварын байцаагч нарыг Ц.Даваацэрэнгийн гэх хэрэгт шинжээчээр томилж, 110 тэрбум төгрөг гэх тоог гаргуулсан байгаа юм.

Хамгийн ноцтой нь,  АТГ-ын мөрдөгч дээрх нэр бүхий улсын байцаагч нарыг шинжээчээр томилохдоо “Ачит Ихт компанийн үйл ажиллагааг зогсоох”-ыг даалгасан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тэмдэглэлийг үндэслэл болгосон гэдэг. Гэтэл тухайн тэмдэглэлийн “Ачит ихт” компанитай холбоотой хэсгийн биелэлтийг Улсын Дээд шүүх хүчингүй болгосон байна. Баримт ийм байхад дээрх тэмдэглэлийг үндэслэн АТГ-ын мөрдөгчийн томилсон татварын байцаагч нарын дүгнэлт өнөөдөр шүүх дээр бусдыг яллах баримт болсон байна, 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ярилцлага
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
ХУРААХ
"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний...
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл...

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

Kuzmo 2026-11-09
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

Иргэний хуулийн дагуу хамтран ажиллах гэрээ байгуулан хоёр тал ямар ч маргаангүй, гэрээний үүргээ ягштал биелүүлж ирсэн "Эрдэнэт үйлдвэр" болон "Ачит Ихт" компанийн дундуур хуулийн байгууллага "зүсэж" ороод нэгнийх нь захиралд ял, нөгөөг нь их хэмжээний төлбөрт унагасан талаарх баримтад мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаад 10 жил орчим үргэлжилсэн "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь үед эрчимжүүлж, улмаар  АТГ-ын мөрдөгч магадгүй хууль зөрчиж Татварын улсын байцаагч нарыг шинжээчээр томилж, "Хэрэв тэгсэн бол ... " гэх хийсвэр төсөөллөөр тоо бодуулж, түүнийг нь "Ачит Ихт" компаниар төлүүлэхээр "төлөвлөсөн" байж болзошгүй үйл явдал өрнөсөн асуудлыг хөндөж байна.

ВИДЕО: 

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг 2017 оноос эхлэн шалгаж эхэлсэн бөгөөд түүнд холбогдох хэрэгт 2020 оны нэгдүгээр сард “Ачит Ихт” компанийг иргэний хариуцагчаар татсан байдаг. Ингэхдээ АТГ-ын мөрдөгч Ц.Даваацэрэнтэй хувийн таарамжгүй харилцаатай Татварын улсын байцаагч Д.Батжаргал гэх хүнийг шинжээчээр томилж, улмаар тухайн татварын байцаагчийн Ц.Даваацэрэнг шүүхээс өмнө "ялласан" гэж хэлж болохуйц дүгнэлтээр "Ачит Ихт" компанийг иргэний хариуцагчаар татаж байсан байгаа юм. Энэ талаарх нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг АТГ-ын мөрдөгч хууль зөрчиж явуулсан байж болзошгүй үйлдэл үүгээр дуусаагүй.

Тодруулбал,Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хувийн аж ахуй нэгжүүдийн бизнесийн орчин болоод удирдлагуудынх нь нэр хүндэд халдсан үйлдлийг нэлээдгүй гаргаж байсан. Үүний нэг жишээ нь "Эрдэнэт үйлдвэр"-тэй хамтран ажиллаж ирсэн "Ачит Ихт" компани. Тэрбээр тус компанийн болон удирдлагуудынх нь нэр хүндэд халдсан худал мэдэгдлийг удаа дараа хийж байсан гэдэг.

-АТГ-ЫН МӨРДӨГЧ ХУУЛЬ ЗӨРЧСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ТОГТООЛООР ТАТВАРЫН БАЙЦААГЧ Ц.МӨНХТУЯА, С.ТАМИРАА, Т.БАТХИШИГ НАРЫГ ШИНЖЭЭЧЭЭР ТОМИЛЖЭЭ-

Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ Ачит Ихт компанийг улс төрийнхөө "хар сэдэв" болгон гүтгэж байх яг энэ үеэр Ц.Даваацэрэнг шалгах ажиллагааг АТГ-ын мөрдөгч эрчимжүүлж, улмаар 2024 оны тавдугаар сард татварын улсын байцаагч Ц.Мөнхтуяа, С.Тамираа, Т.Батхишиг нарыг магадгүй хууль зөрчин шинжээчээр томилж, мөн л “Хэрэв Эрдэнэт үйлдвэр Ачит Ихт компанийн 34 хувийг эзэмшсэн бол хэдэн төгрөгийн ногдол ашиг хүртэх байсан бэ” гэсэн болзолт асуулт тавьж байгаад төсөөллийн тоо бодуулсан байгаа юм.  

АТГ-ын мөрдөгч хууль зөрчсөн байж магадгүй гэхийн учир нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Татварын байцаагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр оролцохыг хориглосон” гэж заасан.

Энэ ч утгаараа “Татварын ерөнхий газраас Хууль шинэчлэгдсэнээс хойш буюу 2020 оноос өнөөг хүртэл Татварын байцаагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр оролцуулах ямар нэгэн шийдвэр гаргаагүй” гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байгаа. Гэтэл АТГ-ын мөрдөгчийн “хүсэлт”-ээр Татварын ерөнхий газрын дарга асан Ч.Чимидсүрэн нь дээрх нэр бүхий татварын байцаагч нарыг шинжээчээр ажиллуулахаар нэрсийг цохож байжээ.

-ШИНЖЭЭЧ ТОМИЛОХДОО ҮНДЭСЛЭЛ БОЛГОСОН ЗГ-ЫН ТЭМДЭГЛЭЛИЙН БИЕЛЭЛТИЙГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ТҮДГЭЛЗҮҮЛЭВ- 

Нөгөөтэй, Шүүх шинжилгээний тухай хуульд “Эрх бүхий байгууллагаас гаргасан акт, дүгнэлт, тусгай мэдлэг бүхий мөрдөгчийн магадалгаа нь тухайн хэргийг шийдвэрлэхэд хангалттай үндэслэл болж чадахгүй байгаа, эрх бүхий байгууллагаас гаргасан акт, дүгнэлт үнэн зөв, бодитой эсэх нь эргэлзээтэй, эсхүл үнэн зөв бодитой тодорхойлж чадаагүй нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн тохиолдолд эдийн засгийн шинжилгээ хийнэ гэж заасан.

Гэтэл  “эдийн засгийн шинжилгээ хийх үндэслэл тогтоогдоогүй” байхад л АТГ-ын мөрдөгч ийнхүү хоёр дахь удаагаа татварын байцаагч нарыг Ц.Даваацэрэнгийн гэх хэрэгт шинжээчээр томилж, 110 тэрбум төгрөг гэх тоог гаргуулсан байгаа юм.

Хамгийн ноцтой нь,  АТГ-ын мөрдөгч дээрх нэр бүхий улсын байцаагч нарыг шинжээчээр томилохдоо “Ачит Ихт компанийн үйл ажиллагааг зогсоох”-ыг даалгасан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тэмдэглэлийг үндэслэл болгосон гэдэг. Гэтэл тухайн тэмдэглэлийн “Ачит ихт” компанитай холбоотой хэсгийн биелэлтийг Улсын Дээд шүүх хүчингүй болгосон байна. Баримт ийм байхад дээрх тэмдэглэлийг үндэслэн АТГ-ын мөрдөгчийн томилсон татварын байцаагч нарын дүгнэлт өнөөдөр шүүх дээр бусдыг яллах баримт болсон байна, 

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

15 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

16 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

16 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

16 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

16 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

16 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

16 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах