• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эхлээд гишүүдээ буцааж татдаг болгочих...

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн мягмар гарагийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.  Энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд янз бүрийн л асуулт асууж, хариулт авсан. Харин тэр дунд зарим нэг гишүүн сэтгүүлчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй юу гэж асуугаад, нөгөө нь “Боломжтой” гээд хариулаад сууж байна.

Ерөнхийдөө хэвлэлийнхэн биднийхээ “амыг барьчих” арга замыг л эрэлхийлээд байгаа бололтой юм, эрхэм гишүүд. Бүр тодруулбал, “Хүний нэр төрд халдах, гутаан доромжлох, гүтгэх зэргийг шийтгэх заалт Эрүүгийн хуульд орсон уу. Олон нийтийн сүлжээгээр энэ явдал хэрээс хэтэрлээ. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд мөнгө авч захиалгаар хүний нэр төрд халдаж байна. Нэр төрд халдах, гутаан доромжлох, гүтгэх зэргийн шийтгэлийг чангатгамаар байна” гэж дайраад л байгаа юм.

Ер нь сэтгүүлчид хэзээ, хэнийг яаж ор үндэслэлгүй гүтгээд, илтэд гутаан доромжлоод байгаа юм. Баримттай, нотолгоотой л яримаар байна. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид гэдэг нийгмийн муу муухай, бузар булай, булхай хуудуу бүхнийг илчилж гаргах үүрэгтэй. Нийгмийн муу муухай бүхнийг тонших тоншуул болж яваа хүмүүс. Олон асуудлыг хөндөж тавьж, олон ч хүний булхай хуудууг илчилсэн. Гэвч манай төр засгийн эрхмүүд, эрх мэдэлтнүүдээс авахуулаад мөнгө төгрөг ихтэй хүмүүс өөрсдийгөө зад өмөөрөөд, хэдэн сэтгүүлчдийг шүүхэд өгөөд л, нэр төр, алдар хүндийг минь сэргээ гээд л дайраад байгаа шүү дээ.

Угтаа бол улсыг өрөнд оруулчихаад, удахгүй төлөлт хийх ёстой 580 сая ам.долларын өр хэний гай юм. Эрх мэдэлтэй хүмүүсийн л хувьдаа шахам авчихаад эргүүлж өгөөгүй мөнгөний л өр биз дээ. Тэрийг нь бичсэний төлөө нэр төрд халдлаа гэх. Ажлаа хийхгүй байгааг нь бичихээр доромжилсон болно. Улс орон өөдлөхгүй байгааг дурьдаж, урдах ажлаа олигтой хийхгүй, ард түмнээ бодохгүй, бирд мэт байгааг нь хэлэхээр гутаасан болох уу. Үнэндээ тэд хууль санаачлах, батлалцах халдашгүй дархан эрх гээчээ сэлэм мэт далайж, зэвсэг болгож, хэн рүү ч хамаагүй дайрч байгаагийн илрэл энэ.

Яг үнэндээ сошиал сүлжээ, сэтгүүлзүй хоёроо ч ялгахгүй л байна шүү дээ. Твиттер, фэйсбүүкээр янз бүрийн зураг эвлүүлж, доромжилсон үг бичиж, илт дайрдаг хэсэг бүлэг хүмүүс байгаа. Нийгэм, тэр битгий хэл төрийн томчууд хүртэл өөрсдөө түүнийгээ хүлээн зөвшөөрчихсөн. Жиргээчдийн хуушуурдалт хүртэл зохион байгуулаад, сэм уулзаад явдаг юм байна билээ. Төрийн томчууд л өөрсдөө тэдэнд мөнгө өгч, хэн нэгнийг “од” болгодог, огторгуйд гаргадаг. Эсвэл ад болгож, албин чөтгөр шиг харагдуулдаг бүхэл бүтэн армийг бий болгосон. Хэн нэгэн гишүүн жаахан факт гаргавал жиргээчид л түүнийг нь өлгөн авч, цахим ертөнцөд  тарааж байгаа. Сэтгүүлчид лав биш.

Тийм болохоор шийтгэх гээд байж ядаад байгаа бол өөрсдийнхөө бий болгож, өөхшүүлсэн тэр сошиалийнхнаа л хянах гэж оролд. Түүнээс биш өдөр тутмын сонин дээр хэн нэгэн гишүүний зургийг тавьж байгаад унтлаа, ууж идлээ, согтуу хөлчүү байна гэж бичээд байгаагүй л байх. Тэгээд ч сэтгүүлчид рүү хууль барьж дайрч байхын оронд унтаад, уугаад, уймраад байгаа УИХ-ын гишүүдийг эргэн татах хуулиа баталчих л даа, тэгвэл. Өнөөдөр Монгол Улсын парламент, тэнд сууж байгаа гишүүд ямархуу байгаа билээ дээ.  Одоо сууж байгаа гишүүдээр л жишээ аваад үзье. МАН 65 суудалтай. Сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан.

Гэтэл одоо хаалтаа хийх гэж байгаа намрын чуулганы хугацаанд 65-ын бүлэг яав. Байнгын хороо, чуулганых нь ирц хүрэхгүй бөөн юм болоо биз дээ. Ийм байдал хэд хэдэн удаа давтагдсан. 10 гаруй гишүүн гадаад, дотоодод томилолттой явчихсан чинь чуулганы ирц хүрэхгүй үгээ хэлж, хурал даргалагч нь залуучуудаа яаж загнаж байлаа. Хамгийн залуу гэсэн тодотголтой гишүүн нь хуралдаа бараг суугаагүй байна гээд л дэд дарга нь үглээд байсан. 65 гишүүний 10 нь байхгүйн төлөө ирц хүрэхгүй байна гэж байх уу.

Өнөөдөр яам, тамгын газар, цаашлаад төрийн байгууллагууд, хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс ажлаа тасалбал цалингүй болдог. Хоцорвол цалингаасаа хасуулдаг. Амьдралаа авч явахын төлөө, хэдэн төгрөгөө бүрэн авахын тулд хуруу хумсаа хуйхлан, шөнө дөл болтол зүтгэж байна. Гэтэл биднийг төлөөлж УИХ-д сууж, шийдвэр гаргана гэсэн хүмүүс ажлаа хийхгүй таслаад, өглөө орноосоо босч чадахгүй байхад яагаад хэн ч хариуцлага тооцох эрхгүй байх ёстой гэж. Ард түмэн хэрвээ тэр гишүүнийг муу ажиллаж байна гэж үзвэл эргүүлэн татаад, дараагийнх нь хүнийг оруулах эрхтэй байх хэрэгтэй шүү дээ.

Ийм хариуцлагын тогтолцоогоо үе үеийн парламент бүрдүүлж чадаагүй л явна. Өөрсдөө ажлаа хийдэггүй, сэтгэл гаргадаггүй, хариуцлага алддаг байж эрхэм гишүүд ямар ч шийтгэлгүй. Тэгсэн мөртлөө бусдыг болохоор жаахан хальтирвал түлхчих гээд байж болмооргүйсэн. Тэгээд юм л болбол сэтгүүлчид рүү дайрна. Ямар ч баримттай, эх сурвалжтай мэдээлсэн байсан “Сэтгүүлчид худалдагдсан. Намайг гүтгэлээ. Би ёстой тэгдэггүй, амьдралдаа тийм юм хийж үзээгүй, өндөг шиг өөгүй” гээд л дайраад байна. Яг ачир дээрээ хамгийн их бусдыг гүтгэж, гутаан доромжилж байгаа хүмүүс чинь УИХ-ын гишүүд өөрсдөө. Бүр УИХ-ын чуулганы танхимд согтуу сууж байгаад тэр ч тэгсэн, энэ ч ингэсэн. Тэр төслөөс тийм мөнгө завшсан. Энэ үйлдвэрт ингэж шахаа хийсэн гэж ярьдаг нь үнэн биз дээ. Сонин хэвлэлд янз бүрийн ярилцлага өгч, “Хүн дайрч алчихаад ял шийтгэл аваагүй. Өндөр албан тушаалд очсон” гээд л хэнэг ч үгүй яриад л сууж байдаг шүү дээ.

Гэтэл тэдний ярьж, хэлснээр тэр хүмүүсийг нь бариад, шалгаад, хуулийн байгууллага нотлоод, ял шийтгэл оноодог бил үү. Үгүй шүү дээ. Энэ чинь гүтгэж байгаагаас ялгаа юу байна. Үнэхээр тэд үнэн ярьсан бол цагдаагийн байгууллага шалгаад, шүүх нь ял шийтгэлээ оноох ёстой биз дээ. Гэтэл тэгдэггүй. Зүгээр л амныхаа зоргоор яриад байдаг. Улсын тоо  баримтыг ч амныхаа зоргоор ярина. Ер нь хариуцлагагүй шүү дээ. Жинхэнэ гүтгэгчид чинь тэд өөрсдөө. Жинхэнэ хариуцлагагүй, эргүүлэн татмаар гишүүд яг одоо олон л байна. Гэтэл өөрсөддөө хариуцлага тооцох хуулиа үеийн үед батлахгүй байгаа байж сошиал, сэтгүүлзүй хоёроо хольж, хутгаад, сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар шийтгэх юм яриад сууж байж болохгүй ээ. Өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг юм. Өөрсдөө эхлээд зөв шударга ажиллаад, амьдарчих.

Хариуцлага тооцох хуулиа баталчих. Халдашгүй дархан эрх гэх балай зүйлээ болиулчих. Түүнийхээ дараа жаахан боловсроод, твиттерээр жиргэх, фэйсбүүкт хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлд сэтгүүлч нийтлэл бичихийн ялгааг ойлгочих. Түүнийхээ дараа хууль санаачлах эрхээ бариад дайр. Тэгвэл хамаа алга.   
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Нийслэл
  • •Ярилцлага
ХУРААХ
Тээврийн хэрэгслийн бүртгэл,...
Хүүхдэдээ амнаасаа хоол өгдөг...

Эхлээд гишүүдээ буцааж татдаг болгочих...

Пунцагболд 2017-02-09

Сэдвүүд : #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
22 цагийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

22 цагийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

23 цагийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

23 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно

23 цагийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

23 цагийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

23 цагийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

23 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

23 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

23 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-28 өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2026-09-28 өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

2026-09-28 өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

2026-09-28 өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2026-09-25 өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах