• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Тээврийн хэрэгслийн бүртгэл, номер дугаар олголтыг цэгцэлнэ

Сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслийн тоо байнга өсөн нэмэгдэж, 2016 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санд 841552 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 532873 тээврийн хэрэгсэл буюу 63.32 хувь нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлж, 300 гаруй мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдаж, албан татвар төлдөггүй гэсэн тоо баримт гарсан байдаг.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасуулдаггүйгээс Монгол Улсын нийт тээврийн хэрэгслийн тоо их байгаа бөгөөд 2011 оноос хойш улсын хилээр машинтайгаа гараад буцаж орж ирээгүй байгаа 10 мянга гаруй тээврийн хэрэгслийн судалгаа бий.

Иймд тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт, татвар, даатгал, бүртгэл, техникийн хяналт, авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан байгуулах, ашиглах, мэдээлэл солилцох, мэдээллийг хадгалах, мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, мэргэжлийн удирдамжаар хангах чиг үүрэг бүхий Сангийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлжээ.

Энэ хүрээнд ЗТХЯ, Сангийн яам, ГЕГ, АТҮТ-ийн төлөөллүүд дугаарын давхардал, автомашины дугаарын стандартыг хангуулах, бүртгэлийн үйл ажиллагааг хэрхэн зөв зохион байгуулах талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Авто Тээврийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын Дарга С.Батболд “Энэхүү арга хэмжээгээр бид өнөөдрийн замбараагүй байгаа тээврийн хэрэгслийн бүртгэл, номер дугаар олголт, дугаарын үйлдвэрлэл зэрэг бүртгэлтэй холбоотой асуудлуудыг нэг мөр шийдвэрлэж цэгцлэх арга хэмжээ авна. Олон жилийн дунджаар авч үзэхэд нийт тээврийн хэрэгслийн 65 хувь нь татвараа төлж, техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. Бусад тээврийн хэрэгсэл хаана байгаа нь тодорхойгүй байна. Тээврийн хэрэгслийн гаднаас ипмортоор орж ирэхээс эхлээд гааль, техникийн хяналт, даатгал, татвар, бүртгэлийн байгууллагууд нэгдсэн дундын сантай болж, иргэдэд зориулсан үйлчилгээг шуурхай болгоё гэсэн байдлаар бид ажлаа төлөвлөж байна” гэлээ.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч жил бүр техникийн хяналтын үзлэгт ордог. Үзлэгээр улсын дугаарын давхардал, стандарт бус дугаар зүүсэн, дүрэм стандартад заагдаагүй гэрэл дохио хэрэглэсэн зэрэг зөрчлүүдийг ийнхүү шалгаж, арилгахаар болжээ.

Татварын Ерөнхий Газрын Татварын улсын байцаагч Г.Энхжин 2016 оны жилийн эцсийн байдлаар 800 гаруй мянган тээврийн хэрэгслээс 530 мянга орчим тээврийн хэрэгсэл албан татварын төлбөртөө хамрагдсан байгаа талаар мэдээллээ. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашины дугаарын хязгаарлалтын дагуу 1 ба 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгслээс 33 хувь нь албан татварт хамрагдсан байна. Улсын хэмжээнд сүүлийн дөрвөн жилд шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, албан татвараа төлөөгүй, техникийн оношилгоонд хамрагдаагүй буюу хасалт хийлгэх 95,000 орчим тээврийн хэрэгсэл байгаа аж.

Ашиглалтаас гарсан тээврийн хэрэгслээ 30 хоногийн дотор хасуулах үүрэгтэй байдаг бөгөөд иргэд www.transdep.mn сайтад хандан, регистерийн дугаараа бичиж, хасагдах тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг шалгаж үзэх боломжтой юм байна. Тээврийн хэрэгслийн хасалт хийлгээгүйн улмаас олон жилийн татварын өр үүсэх хүндрэл гардаг тул энэхүү шинэчилсэн бүртгэлийг иргэд, татвар төлөгчдөд хүндрэл учруулахгүйгээр, татвар авалгүйгээр хасалт хийхээр зохион байгуулсан талаараа ажлын хэсгийнхэн мэдээллээ. Тус ажлын хэсгээс дараах ажлыг хийж гүйцэтгэх юм байна. Ингээд хийх ажлыг дэлгэрэнгүй хүргэе.

-Тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт, татвар, даатгал, бүртгэл, техникийн хяналт, авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан үүсгэх
-Тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн санг “Үндэсний дата төв” УТҮГ-т байршлуулах, харилцан  мэдээлэл солилцох талаар гэрээ байгуулах
-Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг техникийн хяналтын үзлэгийн үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулах
-Монгол Улсад түр горимоор унаж орж ирээд гараагүй байгаа тээврийн хэрэгслийн талаар дэлгэрэнгүй судалгаа гаргах, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх
-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний техникийн тодорхойлолт заасан  мэдээллийг Венийн конвенцод заасны дагуу бичиж, бүртгэл хөтлөх
-Сүүлийн 4-5 жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, татвар төлөөгүй Монгол Улсын хилээр гараад орж ирээгүй олон жил болж байгаа тээврийн хэрэгслийн судалгааг гарган бүртгэлийн сангаас хасах
-Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах талаар иргэдэд мэдээллэх, иргэд болон ААНБ бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслээ www.transdep.mn сайтаар шалгах боломжийг бүрдүүлэх
-Тээврийн хэрэгслийн бүртгэлийн сангаас хасах тээврийн хэрэгсэлд бүрдүүлэх материал болон үйл ажиллагааг иргэдэд чирэгдэл багатай хөнгөн шуурхай зохион байгуулах талаар арга зүйн зөвлөмж боловсруулах
-Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдахаар ирж буй тээврийн хэрэгслийн улсын дугаарын давхардал, зориулалтөөрчилсөн эсэх,стандартад заагаагүй хэмжээ, өнгө,тэмдэглэгээ бүхий улсын дугаарын тэмдэг байгаа болон арал, бүхээгний дугаар зөрсөн эсэхийг шалгаж, зөрчилтэй бол арилгуулах
-Сүүлийн 4-5 жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, татвар төлөөгүй Монгол Улсын хилээр гараад орж ирээгүй олон жил болж байгаа тээврийн хэрэгслийн судалгааг гарган бүртгэлийн сангаас хасч байгаа талаар сар бүр тайлан мэдээг тогтмол гаргаж ирүүлнэ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа
Үс засуулбал жаргал ирнэ
Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
МакКоллум хожлын шидэлт Даллас...
Эхлээд гишүүдээ буцааж татдаг...

Тээврийн хэрэгслийн бүртгэл, номер дугаар олголтыг цэгцэлнэ

Батзаяа 2017-02-08

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа
Үс засуулбал жаргал ирнэ
Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

13 цагийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

13 цагийн өмнө өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

13 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

13 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

13 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2 өдрийн өмнө өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-19 өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-19 өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2026-11-19 өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2026-11-19 өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2026-11-19 өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

САНАЛ БОЛГОХ
2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-16 өмнө

Ус амьдралыг тэтгэдэг бол Мод усыг хамгаалдаг

2026-11-16 өмнө

Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-16 өмнө

Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг нэг сараар тогтмол сунгадаг практикийг шүүмжиллээ

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-18 өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-18 өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

2026-11-16 өмнө

6,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-16 өмнө

Ахуйн хэрэглээний жижиг газны баллон тэсэрч, иргэн гэмтжээ

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-18 өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2 өдрийн өмнө өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-18 өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2026-11-18 өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах