• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Тэд биднийг “тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу” гэдэг болох уу гэж байна

Сүүлийн үед  “Монголчууд алтан бөгж, аргамаг хүлгээ Засгийн газартаа хандивлаж байна” гэх гарчиг бүхий нийтлэлүүд дэлхийн хэд хэдэн томоохон мэдээллийн сайтад нийтлэгдэж, тэр хэрээр хөрөнгө оруулагчид хийгээд олон улсын анхаарлыг татаж эхэллээ. Ирэх гуравдугаар сарын 21 гэхэд Хөгжлийн банкнаас гаргасан бондын 580 сая ам.долларын эргэн төлөлтөө Монгол Улс ямар арга замаар барагдуулах нь тэдний анхаарлыг зүй ёсоор татаж буй нь мэдээж биз. Тиймээс улс орны эдийн засгийн байдал хийгээд бондын эргэн төлөлтийг Монгол Улс хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой сонирхолтой гаргалгаа, мөн зарим нөхцөл байдлыг үнэлсэн шинжээчдийн үнэлгээ, мэдээллийг энэ удаагийн “Монгол Дэлхийн хэвлэлд” булангаараа орчуулан хүргэж байна.

Akipress: Монголчууд ОУВС-ийн зээл бүтнэ гэдэгт итгэлтэй байна

Олон улсын валютын сангийн төлөөлөгчид 2016 оны сүүлчээр Монгол Улсын нийслэл Улаанбаатарт айлчилж, холбогдох Засгийн газрын албаны хүмүүстэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдалтай танилцсан. Тэд аравдугаар сарын 21-ээс арваннэгдүгээр сарын 4 хүртэл тэнд ажиллаад 2017 оны эхээр дахин очихоор шийдвэрлэсэн. Энэ дагуу өнгөрсөн сарын 20-нд Олон улсын Валютын сангийн төлөөлөгчид Улаанбаатарт буух төлөвлөгөөтэй байсан ч, мөн сарын 30 хүртэл хойшлогдож, зарим төлөөлөгчид нь 31-ний өдөр ирсэн гэнэ. Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ “ОУВС-ийн төлөөлөгчид болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр эцсийн шатандаа орсон. Бид хоёрдугаар сарын 15-ны дотор  ОУВС-ийн төлөөлөгчидтэй гэрээнд гарын үсэг зурах болов уу”  гэж ярьжээ. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийн хугацаа дуусах гуравдугаар сараас өмнө тус гэрээнд гарын үсэг зурснаар санхүүгийн асуудал нь хөнгөрөх юм. Мөн Б.Чойжилсүрэн сайд “Засгийн газарт хоёр, гурван ч сонголт байгаа. Ямар ч байсан бид бондын эргэн төлөлтөө хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.

dailymail.co.uk: Хөрөнгө оруулагчид ОУВС-ийн зээл бүтэх эсэхийг анхааралтай ажиглаж байгаа

Монголчууд ирэх сард  600 сая орчим ам.долларын бондын төлбөрийг барагдуулахын тулд Засгийн газартаа тусалж, бэлэн мөнгө, алтан бөгж, тэр ч байтугай аргамаг хүлгээ хүртэл хандивлаж эхэлжээ. Зах зээл дэх түүхий эдийн үнэ унаж,  БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч, гадаадын хөрөнгө оруулалт буурсны улмаас тус улсын эдийн засаг хямарч, бэлэн мөнгөний гачигдалд ороод байгаа юм. Одоогийн байдлаар тус улсын мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханш өнгөрсөн оны мөн үеээс бараг дөрөвний нэг хүртлээ сулраад байна.

Тус улсын Засгийн газар Олон улсын валютын сан болон БНХАУ-аас  зээл авахаар яриа хэлэлцээр хийж байгаа. Гэвч  580 сая ам.долларын бондын эргэн төлөлтөө хугацаанд нь барагдуулж чадахгүй байж магадгүй хэмээн хөрөнгө оруулагчид санаа зовниж байна. Хонконгод төвтэй нэгэн худалдаа эрхлэгч “Хэрвээ Монгол Олон улсын валютын сангийн Стэнд бай хөтөлбөрт хамрагдаж, шинэ бонд гаргах нөхцлийг бүрдүүлж  чадахгүй юм бол  бондын өрөө эргэн төлөх эх үүсвэрээ хаанаас олох юм бэ.  Нөгөө тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг шиг л зүйл болно биз дээ” гэж ярьсан байна.

Хэдийгээр олон тооны мал сүргээ алдаж ч магадгүй зуд  нүүрлэж, төрөөс үзүүлэх халамж багасч, хүнсний бүтээгдэхүүн, шатахууны үнэ өссөн ч, нэр бүхий эдийн засагчид, парламентын гишүүд ард түмний хандивын аяныг зарласны дараа энгийн иргэд хувиасаа хандив өргөж эхэлжээ. Аж ахуйн нэгжүүд, хууль тогтоогчид хүртэл хувиасаа 100 сая төгрөг хандивлаж байна. Зээлжих зэрэглэлийн “Fitch” агентлаг Монголын гадаад валютын нөөцийг  сүүлийн долоон жилийн хугацаа дахь хамгийн доод төвшинд хүрсэн хэмээн үнэлсэн байдаг. Тэгвэл “Legal & General Investment Management” компанийн  зах зээлийн стратегич Симон Куйжано өнөөгийн үүсээд буй нөхцлийг “Гадаад валютын нөөц маш бага хэмжээнд хүрсэн нь Монголын хамгийн том асуудал болж байна.

Үнэн хэрэгтээ хөрөнгө оруулагчид ОУВС-ийн зээл бүтэх эсэхийг л  анхааралтай ажиглаж байгаа” хэмээсэн байна.  Мөн тэрбээр “Мэдээж Монголд санхүүжилт босгох өөр сонголтууд байгаа. Гэхдээ төр засгийн ойлгомжгүй хувирамтгай байдлаас болоод тэдгээр сонголтууд ч тодорхойгүй байна” гэж онцолсон байх юм.

Mainichi.jp: Монголчууд алтан бөгж, аргамаг хүлгээ хандивлаж байна

600 сая орчим ам.долларын үнэт цаасны эргэн төлөлтийн хугацаа нь дөхөж буй  улсаа аврах зорилгоор Монголын жирийн иргэд  бэлэн мөнгө, алт, аргамаг хүлэг тэргүүтнээ улсдаа хандивлаж эхэлжээ. Эдийн засаг нь хямарч, улсаас үзүүлэх нийгмийн халамжаа танаж, өргөн хэрэглээний бараа, шатахууны үнэ нь нэмэгдэж, ард иргэдийн амьдрал хүндэрч буй эсэхийг  үл харгалзан нэр бүхий эдийн засагч, парламентын зарим гишүүд  хандивын аян эхлүүлжээ. Аян эхлээд маш богино хугацаа өнгөрсөн ч, их хэмжээний санг бүрдүүлж чадсан байна. Харин тус улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх сард эргэн төлөх бондын өрийг  барагдуулах шийдлийг олсон хэмээгээд хандивыг өөр ажилд зориулна гэдгээ мэдэгдсэн байх юм. Тэрбээр энэ сарын 1-нд хийсэн мэдэгдэлдээ “Ард түмний хандивын аяныг зогсоох боломжгүй. Засгийн газар хандивын мөнгийг эрүүл мэнд, боловсрол, утааг бууруулах болон, нийтийн эзэмшлийн дэд бүтцийг сайжруулахад зориулахаар шийдвэрлэсэн” гэж хэлсэн байна.

Globaltimes.cn: БНХАУ Монголд тусалж чадна

Ирэх сард Монгол Улс бондын 580 сая ам.долларын зээлээ эргүүлэн төлж чадах эсэх талаар зарим шинжээчид байр сууриа илэрхийлж,  “Худалдааны гол түнш нь болох БНХАУ Монголтой эдийн засгийн хамтын ажиллагаагаа сайжруулж чадвал тус улс санхүүгийн мухардмал байдлаасаа гарч, эдийн засаг нь аажимдаа сэргэнэ” хэмээн дүгнэж байна. Гадаадын зарим хэвлэлд бичсэнээр Монголчууд хувиасаа Олон улсын валютын сангаас авах зээлийн мөнгө орж ирэх хүртэл хугацаа хожих зорилгоор Засгийн газартаа үнэт эдлэл, бэлэн мөнгө, тэр бүү хэл агт морьдоо хүртэл хандивлаж буй ажээ. Үүнд Монголын нэр бүхий эдийн засагч, парламентын гишүүд нэгдэн түүчээлж буй талаар орон нутгийн хэвлэлд мэдээлсэн нь бий.

2012 оны гуравдугаар сард Монголын хөгжлийн банкнаас таван жилийн хугацаатай, 5.75 хувийн купонтой үнэт цаас гаргасан бөгөөд ирэх сарын 21-ний өдөр бондын хугацаа дуусах учиртай. Гэвч хэдхэн жилийн өмнөх  хоёр оронтой тоонд хүртлээ өсч байсан ДНБ нь огцом унаж, эдийн засгийн хямралд өртсөн Монгол Улсын Засгийн газарт Олон Улсын валютын сан болон БНХАУ-аас зээл авахаас өөр гарц үлдээгүй тухай хэвлэлүүд мэдээлсээр байгаа юм. Хэвлэл мэдээллийнхэн ийн санаа зовниж байгаа бол Монголын Засгийн газар өрөө бүрэн төлөхөө илэрхийлж байгаа. 

Монголын Сангийн яамнаас Засгийн газар бүх өрөө төлнө гэдгийг хөрөнгө оруулагчдад баталсан бол нэгдүгээр сарын 20-нд Монголын Хөгжлийн банкны албан ёсны вэб сайтад ч гуравдугаар сарын 21 гэхэд 580 сая ам.долларын өрөө бүрэн төлж дуусгах хангалттай чадвартай байгаа тухай мэдээлэл нийтлэгдсэн байлаа. Албаныхны хэлж буйгаар Олон улсын валютын сангийн Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаархи хэлэлцээр эерэг үр дүнтэй үргэлжилж буй бөгөөд тун удахгүй тохиролцоонд хүрнэ гэсэн хүлээлт үүссэн аж.  Тийм ч учраас Монголын Засгийн газар өөр гарц одоогоор хайх бодолгүй байгаа нь илэрхий.

Гэтэл шинжээчид Монголын хамгийн том түнш БНХАУ өрийн хямралд өртсөн тус улсыг өрийн дарамтаас аврахад  чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж дүгнэж байна. Хятад, Орос, Төв Азийн орнуудын харилцааны шинжээч Сун Хуйжун “Глобал Тайм сандэй”-д өгсөн ярилцлагадаа “БНХАУ-ын хөрш орон эдийн засгийн хямралд өртсөн. Хятад шаардлага гарсан үед нь л найз гэдгээ харуулах хэрэгтэй” гэж ярьжээ.

Тэрбээр “Хятад засгийн газар хоорондын гэрээ байгуулан зээл олгох эсвэл олон талт хамтын ажиллагаатай байгууллагуудаас бага хувийн хүүтэй зээл олгох замаар Монголыг аварч чадна” гэдгийг онцолсон байна. Монгол Хятад хоёр улсын хоорондын худалдаа 2016 онд 8.27 тэрбум ам.доллар гарсан бөгөөд энэ нь өмнөх жилээс 2.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Бээжингийн их сургуулийн Евроази судлалын төвийн захирал Ли Шинг “Хятадад Монголыг өнөөгийн хямралаас нь гаргаж, эдийн засгийг нь сайжруулах  хүчин чадал бий. Гэхдээ одоо тохиромжтой үе нь биш”  гэжээ. Тэрбээр “БНХАУ-ын санаачилсан “Нэг бүс, нэг зам” санаачилгын дагуу эдийн засгийн коридор Монгол, Оросыг дамжин өнгөрөх юм. БНХАУ-аас гаргасан энэ төлөвлөгөөг Монгол эерэгээр ашиглах боломж бий” гэж ярьжээ.

2013 онд “Торгоны зам, эдийн засгийн бүслүүр” болон “21 дүгээр зууны далайн торгоны зам” санаачилгыг  санал болгож байв. Энэ дагуу “Эдийн засгийн коридор дагуух  дэд бүтэц, бүтээн байгуулалтын олон төлөвлөгөөнүүд  биеллээ олбол Монголд их хэмжээний ашиг авчирна” гэж мөн ярьсан байна. “Торгоны зам”-ын хойд чиглэлийн маршрутад Монгол, Казахстан, Орос гэсэн гурван улс маш чухал оролцоотой билээ. Түүнчлэн цааш нь тэрбээр “580 сая ам.долларын өрийг Хятадын тусламжтайгаар маш хялбар дарах боломжтой. Гэвч Хятад хэлэлцээрийн бус зарчмыг баримталдаг” гээд өнгөрсөн жил Далай лам Монголд айлчилсантай холбоотойгоор хоёр улсын харилцаанд сэв суусныг онцолсон байх юм. Гэхдээ Монголын Гадаад хэргийн сайд Далай ламыг дахиж урихгүй гэдгээ илэрхийлсэн билээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө
Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Олимпизм
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Боловсрол
ХУРААХ
Өвлийн спортынхонд шагнал биш...
“Рома” хоёрдугаар байраа...

Тэд биднийг “тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу” гэдэг болох уу гэж байна

Даваахүү 2017-02-08

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө
Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

14 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

16 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

17 цагийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

17 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

17 цагийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

17 цагийн өмнө өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

17 цагийн өмнө өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

17 цагийн өмнө өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

17 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

17 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

1 өдрийн өмнө өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгост хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замыг өнөө орой нээнэ

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлд 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

1 өдрийн өмнө өмнө

Номын ертөнцийн олон өнгө алагласан гурван өдөр өнгөрлөө

1 өдрийн өмнө өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дуучин шиг дуучин

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2 өдрийн өмнө өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2 өдрийн өмнө өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-16 өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-16 өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

2026-09-16 өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

2026-09-17 өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-17 өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2026-09-16 өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-17 өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-16 өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2026-09-17 өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2026-09-16 өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

2026-09-16 өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2026-09-16 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-18 өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-17 өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

2026-09-17 өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

2026-09-16 өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах