• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөөсөө шоронд оръё

Ингэж хэлээд эцгээсээ банга хүртэв.  Гэхдээ ч, эрхээ хасуулж шоронд орох юм бол эмнэлгийн үйлчилгээг илүү баталгаатай, хурдан шуурхай хугацаанд хүртэх юм шиг санагдаад ингэж хэлсэн хэрэг. Нэг талаар цөхөрсөндөө ч гэж хэлж болно. Саяхан ээж минь авто осолд орж, нуруугаа гэмтээн  гэмтлийн эмнэлэгт очсон юм.
 
Гар хөл, ууц нуруугаа хугалж, гэмтэж бэртсэн хүмүүс эмнэлгийн коридорт зөрөлдөж,  хүлээн авах тасагт залуухан, эрэгтэй эмч нар үзлэг хийх аж.  Хүмүүс ч олноороо дугаарлан зогсч харагдсан. Өвдөж шаналан тэднээс тусламж эрэх өвчтөнүүдтэйгээ харин тэд тун ч дээрэнгүй өнгө аясаар харьцах бөгөөд зорьж очсон бидэнд харин  нурууны зургаа авхуулж ир гэх даалгавар өглөө.  Эмнэлгээс гарч, хажууд нь байрлах хувийн эмнэлэгт очиж, өнөөх зургийг нь авхуулаад буцаж очин мөн л эмч нарын хөлд сууна.
 
Нурууны доод үеийн яс нь цуурч, нугас руугаа түрсэн гэсэн онош сонссон бид нэлээд сандралдаж, улсын эмнэлгээс  чанартай  үйлчилгээ хүртэнэ гэсэн минь талаар болж,  мэргэжлийн гэх эмч нар нь өвчин намдаах эм бичиж өгөхөөс хэтэрсэнгүй. Гэхдээ суурь өвчтэй эсэхийг нь ч асуулгүй чихрийн шижин өвчтэй хүн удаан хугацаанд ууж болохгүй сөрөг заалттай эмийг  бүр гурван сар уу гэж бичиж өгсөн байж таарав. Бид үүнийг дараа нь л мэдсэн.
...Жирийн иргэд дэгсдүүлж хэлбэл, хорооныхоо эмчид эрүүл мэндээ үзүүлэхийн төлөө урт дараалал үүсгэн дугаарладаг бол шоронгийн ялтангууд гуравдугаар шатлалын томоохон эмнэлэгүүдийн зөвлөх зэргийн эмчээс ямар нэг дараалал хүлээлгүй эмнэлгийн үйлчилгээ авдаг...
Ер нь тэгээд улсын эмнэлгээс үйлчилгээ авахын тулд асрагч ч болтугай таньдаг байх хэрэгтэй гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байдгийг төрөх дөхсөн жирэмсэн эхээс эхлээд бүх хүн л мэддэг гээд хэлчихвэл хэтийдсэн болохгүй.  Гэтэл наранд байгаа биднээс нарсанд суугаа ялтангууд хавь илүү үйлчилгээ авдаг юм билээ.
 
Жирийн иргэд дэгсдүүлж хэлбэл, хорооныхоо эмчид эрүүл мэндээ үзүүлэхийн төлөө урт дараалал үүсгэн дугаарладаг бол шоронгийн ялтангууд гуравдугаар шатлалын томоохон эмнэлэгүүдийн зөвлөх зэргийн эмчээс ямар нэг дараалал хүлээлгүй эмнэлгийн үйлчилгээ авдаг. Бүр шаардлагатай тохиолдолд яаралтай хагалгаанд хүртэл орчихдог гэж байгаа. Өнгөрсөн жил ах минь бөөрний хагалгаанд орох гэж сар хүлээж байсан юм даг. Энгийн нэг хорооны эмч, зөвлөх зэргийн эмчийн чадварын ялгаа ямар байх нь хэнд ч ойлгомжтой. 
 
Дээрээс нь ямар нэг хүлээлт чирэгдэлгүй үйлчилгээг нэмчихвэл эрхээ хасуулсан нь энгийн иргэдээс илүүтэйгээр найдвартай, хурдан шуурхай хугацаанд  эмчлэгддэг гэдгийг тов тодорхой илэрхийлж байна. Түүнээс гадна өнгөрөгч зургадугаар сард ШШГЕГ-ын харьяа будаг нь ханхалсан Хорихын нэгдсэн эмнэлэг нээлтээ хийж байсан санагдана. 120 ортой тус эмнэлэгт ШШГЕГ-ын харьяа хот хөдөөгийн хорих ангийн ялтнууд ирж, эмчлүүлдэг бөгөөд тус эмнэлэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсны зэрэгцээ нарийн мэргэжлийн боловсон хүчинтэй талаар тухайн үеийн дарга нь сэтгүүлчдэд хэлж байсан юм.
 
Жирийн иргэдэд үйлчлэх Түлэнхийн төв, Дөрөвдүгээр төрөх гэх мэт царцсан барилгууд хэзээ ашиглалтад орох нь таамаг төдий байхад хэдийнээс “Хүний эрхийг дээдэлдэг” Монголын ялтангууд шинэхэн эмнэлэгт хөлбөрч, шаардлага гарсан үед зөвлөх зэргийн эмчээс “түгжрэлгүй”  үйлчилгээ авдаг байх жишээтэй. Тэр бүү хэл, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхээр дугаарлан зогсох өвчтөнүүдийн урдуур өнөөх л ялтнууд дайрч,  үзүүлж  буй жишээг нүдээрээ харж байсан юм даг.
 
Тусгай зориулалтын машинаар тээвэрлүүлж ирэх тэд  “Онц хүнд гэмт хэрэгтэн” гэх ганц үгээр өмнүүр дайруулсандаа бухимдах иргэдийн амыг таглаж байсныг санаж байна. Тэгэхээр эрхээ хасуулсан нь хожиж, энгийн иргэд нь зүдэрдэг болсон юм бол ерөөсөө шоронд ордог юм бил үү. Тэгвэл илүү найдвартай эмнэлгийн үйлчилгээ авах бололтой.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
С.Даваасүрэн: Санхүүгийн зах...
Томуугийн идэвхжил эхэлсэн ч...

Ерөөсөө шоронд оръё

Даваахүү 2016-11-23
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ерөөсөө шоронд оръё
Ингэж хэлээд эцгээсээ банга хүртэв.  Гэхдээ ч, эрхээ хасуулж шоронд орох юм бол эмнэлгийн үйлчилгээг илүү баталгаатай, хурдан шуурхай хугацаанд хүртэх юм шиг санагдаад ингэж хэлсэн хэрэг. Нэг талаар цөхөрсөндөө ч гэж хэлж болно. Саяхан ээж минь авто осолд орж, нуруугаа гэмтээн  гэмтлийн эмнэлэгт очсон юм.
 
Гар хөл, ууц нуруугаа хугалж, гэмтэж бэртсэн хүмүүс эмнэлгийн коридорт зөрөлдөж,  хүлээн авах тасагт залуухан, эрэгтэй эмч нар үзлэг хийх аж.  Хүмүүс ч олноороо дугаарлан зогсч харагдсан. Өвдөж шаналан тэднээс тусламж эрэх өвчтөнүүдтэйгээ харин тэд тун ч дээрэнгүй өнгө аясаар харьцах бөгөөд зорьж очсон бидэнд харин  нурууны зургаа авхуулж ир гэх даалгавар өглөө.  Эмнэлгээс гарч, хажууд нь байрлах хувийн эмнэлэгт очиж, өнөөх зургийг нь авхуулаад буцаж очин мөн л эмч нарын хөлд сууна.
 
Нурууны доод үеийн яс нь цуурч, нугас руугаа түрсэн гэсэн онош сонссон бид нэлээд сандралдаж, улсын эмнэлгээс  чанартай  үйлчилгээ хүртэнэ гэсэн минь талаар болж,  мэргэжлийн гэх эмч нар нь өвчин намдаах эм бичиж өгөхөөс хэтэрсэнгүй. Гэхдээ суурь өвчтэй эсэхийг нь ч асуулгүй чихрийн шижин өвчтэй хүн удаан хугацаанд ууж болохгүй сөрөг заалттай эмийг  бүр гурван сар уу гэж бичиж өгсөн байж таарав. Бид үүнийг дараа нь л мэдсэн.
...Жирийн иргэд дэгсдүүлж хэлбэл, хорооныхоо эмчид эрүүл мэндээ үзүүлэхийн төлөө урт дараалал үүсгэн дугаарладаг бол шоронгийн ялтангууд гуравдугаар шатлалын томоохон эмнэлэгүүдийн зөвлөх зэргийн эмчээс ямар нэг дараалал хүлээлгүй эмнэлгийн үйлчилгээ авдаг...
Ер нь тэгээд улсын эмнэлгээс үйлчилгээ авахын тулд асрагч ч болтугай таньдаг байх хэрэгтэй гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байдгийг төрөх дөхсөн жирэмсэн эхээс эхлээд бүх хүн л мэддэг гээд хэлчихвэл хэтийдсэн болохгүй.  Гэтэл наранд байгаа биднээс нарсанд суугаа ялтангууд хавь илүү үйлчилгээ авдаг юм билээ.
 
Жирийн иргэд дэгсдүүлж хэлбэл, хорооныхоо эмчид эрүүл мэндээ үзүүлэхийн төлөө урт дараалал үүсгэн дугаарладаг бол шоронгийн ялтангууд гуравдугаар шатлалын томоохон эмнэлэгүүдийн зөвлөх зэргийн эмчээс ямар нэг дараалал хүлээлгүй эмнэлгийн үйлчилгээ авдаг. Бүр шаардлагатай тохиолдолд яаралтай хагалгаанд хүртэл орчихдог гэж байгаа. Өнгөрсөн жил ах минь бөөрний хагалгаанд орох гэж сар хүлээж байсан юм даг. Энгийн нэг хорооны эмч, зөвлөх зэргийн эмчийн чадварын ялгаа ямар байх нь хэнд ч ойлгомжтой. 
 
Дээрээс нь ямар нэг хүлээлт чирэгдэлгүй үйлчилгээг нэмчихвэл эрхээ хасуулсан нь энгийн иргэдээс илүүтэйгээр найдвартай, хурдан шуурхай хугацаанд  эмчлэгддэг гэдгийг тов тодорхой илэрхийлж байна. Түүнээс гадна өнгөрөгч зургадугаар сард ШШГЕГ-ын харьяа будаг нь ханхалсан Хорихын нэгдсэн эмнэлэг нээлтээ хийж байсан санагдана. 120 ортой тус эмнэлэгт ШШГЕГ-ын харьяа хот хөдөөгийн хорих ангийн ялтнууд ирж, эмчлүүлдэг бөгөөд тус эмнэлэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсны зэрэгцээ нарийн мэргэжлийн боловсон хүчинтэй талаар тухайн үеийн дарга нь сэтгүүлчдэд хэлж байсан юм.
 
Жирийн иргэдэд үйлчлэх Түлэнхийн төв, Дөрөвдүгээр төрөх гэх мэт царцсан барилгууд хэзээ ашиглалтад орох нь таамаг төдий байхад хэдийнээс “Хүний эрхийг дээдэлдэг” Монголын ялтангууд шинэхэн эмнэлэгт хөлбөрч, шаардлага гарсан үед зөвлөх зэргийн эмчээс “түгжрэлгүй”  үйлчилгээ авдаг байх жишээтэй. Тэр бүү хэл, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхээр дугаарлан зогсох өвчтөнүүдийн урдуур өнөөх л ялтнууд дайрч,  үзүүлж  буй жишээг нүдээрээ харж байсан юм даг.
 
Тусгай зориулалтын машинаар тээвэрлүүлж ирэх тэд  “Онц хүнд гэмт хэрэгтэн” гэх ганц үгээр өмнүүр дайруулсандаа бухимдах иргэдийн амыг таглаж байсныг санаж байна. Тэгэхээр эрхээ хасуулсан нь хожиж, энгийн иргэд нь зүдэрдэг болсон юм бол ерөөсөө шоронд ордог юм бил үү. Тэгвэл илүү найдвартай эмнэлгийн үйлчилгээ авах бололтой.
Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

5 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

5 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

5 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

5 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

6 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

6 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах