• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Пак Гын Хед холбогдох “хэрэг” юу болов

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялсан гэх дуулианд дарагдсан сэдэв бол БНСУ-ын хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хегийн нэр холбогдсон хэрэг байв.  Улмаар америкчууд шинэ Ерөнхийлөгчөө эсэргүүцэн хот бүрт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах үед   БНСУ-ын сая иргэн Сөүл хотын гудамжинд гарч сүрийг үзүүлснээр дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарал дахин Пак Гын Хед туссан гэж хэлэхэд хэтийдсэн болохгүй. 

Тус улсын Ерөнхийлөгч Пак дотны найз Чой Сун Шилд улс төрийн нууц материалыг дамжуулж, хэлэх үгээ засуулж, улс төрийн үйл хэрэгтээ  оролцуулж байсан гэх хэрэгт буруутгагдан ард түмний эсэргүүцэлтэй тулгарч, улмаар  түүнийг суудлаас нь буулгахыг шаардсан жагсаал улам бүр хүчээ авах болсон.  Гэхдээ БНСУ-ын хуульдаа Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй эрхэмд  дайны гэмт хэрэг үйлдэх, эсвэл эх орноосоо тэрсэлснээс бусад тохиолдолд эрүү үүсгэн шалгах боломжгүй байдаг аж.  

Гэвч Пак ард иргэддээ хандан мэдэгдэл хийх үедээ “Мэдүүлэг өгөхөд бэлэн байгаа”-гаа онцолж,  тэдний итгэлийг эргүүлэн авахыг оролдсон билээ. Тэгвэл Чой Сун Шилд холбогдох хэргийг шүүх тусгай мөрдөх баг өнөөдөр, эсвэл маргаашдаа багтаан Пак Гын Хегээс мэдүүлэг авах хүсэлтээ Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлсэн тухайгаа мэдэгдсэн байна. Ингэснээр Пак тус улсын түүхэн дэх анхны мэдүүлэг өгсөн төрийн тэргүүн болох юм. 

Хуулиар үүнийг зөвшөөрөхгүй ч, Ерөнхийлөгч үнэхээр эл хэрэгт шууд холбоотой эсэх нь олны анхаарлыг ихээр татаж байгаа билээ. Гэхдээ өнөөдөр Пак Гын Хе тус улсын хамгийн том сөрөг хүчин болох “Минжу” намын төлөөлөлтэй уулзалт хийж, төрийн асуудлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа аж. Тиймээс Ерөнхийлөгч маргааш мэдүүлэг өгөх магадлал өндөр байна. Түүнчлэн, орон нутгийн зарим хэвлэлд мэдээлснээр Пак ойрын хугацаанд дахин ард түмэндээ хандсан мэдэгдэл хийж магадгүй байгаа гэнэ. Учир нь Үндэсний ассамблей удахгүй хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчид бүрэн эрхийг нь олгож, “Ерөнхийлөгчийн улиран нэр дэвших” талаарх асуудлыг авч хэлэлцэх юм байна. Хэргийг мөрдөн шалгах тусгай багийн сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр бол  мэдүүлгийг хэзээ өгөх тал дээр талууд тохиролцоонд хүрч амжаагүй байгаа аж.  

Хэрэг ингэж эхлэв

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хед  “Нууц зөвлөх” байдаг гэсэн цуурхал аль эрт л гарч байжээ. Гэсэн хэдий ч, эцэг эх нь буудуулан амь үрэгдэж, дүү нараасаа хол амьдран  хэдийнээс бие даан бүхий л асуудлаа шийдвэрлэж ирсэн Ерөнхийлөгч Пак “Бүхнээ улсынхаа төлөө  зориулж яваа” гэх ганц магтаалын үгээр  тухай бүрт уг цуурхалыг үгүйсгэдэг байж. 

Гэвч, даравч далдайна, булавч бултайна гэгчээр өнгөрсөн сарын 24-ний өдөр орон нутгийн телевизээр түүнтэй 40 гаруй жил найзалсан Чой Сун Шилд Ерөнхийлөгчийн тамгын газраас  олон тооны нууц материалыг дамжуулж байсныг илчлэх таблет болон түүнд бичигдсэн агуулгыг мэдээлснээр хэрэг мандсан. Улмаар маргааш нь буюу 25-нд Ерөнхийлөгч өөрийн биеэр мэдэгдэл хийж, найзаасаа тусламж авч байснаа хүлээн ард түмнээсээ уучлалт хүссэн нь ёстой л гал дээр тос асгасан хэрэг болсон байдаг.

Энэ үеэр найзыгаа “Хүнд хэцүү үед тусалсан нөхөр” хэмээн магтаж байв. Чухам энэ нь хэдийнээс Пакад “Нууц зөвлөх” байсныг гэрчилж орхисон.  Улмаар “Улс төр, гадаад бодлогын талаар ямар ч мэдлэггүй зүгээр л нэг шашны номлогчийн охин тус улс орныг залуурдаж байв уу, Пак Гын Хег удирдаж байв уу” хэмээн уурссан өмнөд солонгосчууд гудамжинд гарч, эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн билээ.

Чойн мөнгө босгосон замнал

Түүний найз Чой Сун Шилийг хоёр үндэслэлээр шалгаж буй. Нэг дэх нь, тэрбээр БНСУ-ын Ерөнхийлөгчтэй дотно харилцаатай байдлаа ашиглаж, “Мир”, “K sport” гэсэн урлаг, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр сандаа их хэмжээний хөрөнгийг томоохон компаниудаас хандив нэрийдлээр төвлөрүүлж байсан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.

Харин нөгөөх нь Чой Ерөнхийлөгчийн илтгэл болоод төрийн албаны хүний нөөцийн асуудалд оролцож, нэг үгээр улс төрд  оролцож байсан гэх хэрэгт буруутгагдсан. Эдгээрээс мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа хэрэг нь сантай холбоотой асуудал. Чой Ерөнхийлөгчийн тамгын газарт ажилладаг 10 нарийн бичгийн даргын ахлагчаар ажиллаж байсан Ан Жон Бомтой хуйвалдаж, санхүүгийн байгууллагаар дамжуулан томоохон корпорациудад дарамт үзүүлж, дээрх хоёр сандаа 70 сая ам.долларыг төвлөрүүлсэн хэргээр шалгагдаж байгаа.

Түүний “Мил” сан нь K поп хөгжим хийгээд Солонгосын хоолны соёлыг гадаадын улс оронд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол “K sport” сан нь спортын салбар дахь бизнесийн дэмжих зорилгоор тус тус байгуулагджээ. Үүгээр зогсохгүй Пак Гын Хе гадаад томилолттой үед тухайн улс  оронд болох урлаг соёлын арга хэмжээг тус хоёр сан хариуцан зохион байгуулдаг байв.

Үнэн хэрэгтээ энэ бүх үйл ажиллагааг Соёл, боловсрол, аялал жуулчлалын яам хариуцах ёстой ч, Чой Сун Шил Ерөнхийлөгчтэй дотны найз гэдгээ ашиглан тус арга хэмжээнд зориулагдах хөрөнгийг “Идсэн” хэрэгт мөн түүнийг буруутгаж магадгүй байгаа.  Дашрамд дурьдахад, санд хандив өгсөн корпорациудын дунд “Самсунг” багтаж байна.

Чой Сун Шилийн улс төр дэх оролцоо хэдий хүртэл үргэлжлэв

Жирийн шашны номлогчийн гэр бүлээс гаралтай бүсгүй Бүгд найрамдах Солонгос улсын улс төрийн хэрэгт хэдий хүртэл оролцож байсан нь олны анхаарлыг хамгийн их татаж буй сэдвийн нэг байх нь гарцаагүй.  Ерөнхийлөгч Пак Гын Хе ард түмэндээ хандсан мэдэгдэл хийх үедээ “Зарим нэг илтгэлийн үг, материалыг илгээж, түүний бодлыг сонсдог байсан” гэж мэдэгдсэн удаатай.

Гэхдээ агуулгыг нь төдийлөн дэлгэрэнгүй тайлбарлаагүй юм. Гэсэн хэдий ч, түүний мэдэгдлүүдэд аль эртнээс гэнэтийн гэнэтийн өөрчлөлтүүд орж байжээ.

Тухайлбал, БНАСАУ-ын улс төрийн бодлогыг шүүмжилсэн агуулга бүхий илтгэлдээ Ерөнхийлөгч гэнэт л “Өмнөд Хойд нэгдсэн нь том амжилт” гэх үгийг ашиглаж байсан аж. Тухайн үед албаныхан “Мөрийтэй тоглоомын тухай ярьсан бололтой” гэх зэргээр шүүмжилж байв. Түүнчлэн, телевизийн нэвтрүүлгээр Чой Ерөнхийлөгчийн илтгэлийн үгийн эх хувилбарыг бичиж, түүнийгээ Пакад илгээдэг байсан гэдгийг онцолж байсан юм.

Тэр бүү хэл Ерөнхийлөгчийн тамгын газрын хүний нөөцийн асуудал, Японтой харилцах харьцаа гэх мэт гадаад бодлогын талаарх баримт материалыг ч Чой гартаа оруулж байжээ.  Энэ мэт хэрэг ил болсноор Пак Гын Хе  залуучууд төдийгүй,  эцэг болох Ерөнхийлөгч Пак Жон Хегийн үеэс эхлэн Сэнүри намыг тууштайгаар дэмжиж ирсэн өндөр настнуудын итгэлийг ч алдаж эхэлсэн.

Пак, Чой нарын нөхөрлөлийн түүх

Ард түмнээсээ уучлалт гуйх үедээ Пак “Хүнд хэцүү цаг үед тусалсан найз нь” гэдгийг тодотгодог.  Тэгвэл Пак Гын Хед тохиолдсон тэрхүү хүнд хэцүү үе хэдийнээс эхэлснийг энэ сөхье. 1974 оны наймдугаар сарын 15. Энэ бол тэр үе нь.  БНСУ-ын төрийн тэргүүний албыг хашиж байсан Пак Жон Хе БНСУ-д амьдарч байсан японы иргэнд буудуулсан. 

Ерөнхийлөгч тэр үед гэмтээгүй ч, ээж нь тэнэсэн суманд оногдон амиа алджээ. Өмнөд Солонгосын Засгийн газрын зүгээс эл хэргийг Хойд Солонгосын захиалгаар үйлдсэн гэмт хэрэг гэж үздэг.

Тухайн үед Пак Гын хе 22 настай байлаа. Тэр үеэс хойш эхийнхээ халааг авч, тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж эхэлсэн байдаг.  Гадаад томилолтод эцэгтэйгээ хамт явж, эцэгтээ тусалдаг байлаа. Гэсэн ч, хамгийн хайртай ээжийгээ цаг бусаар алдсан шархаа эдгээж чадаагүй л байжээ. Харин тэр үед шашны нэгэн номлогч “Зүүдэнд ээж чинь үзэгдсэн” гэх захидлыг илгээсэн бөгөөд тэр нь Чой Сун Шилийн эцэг Чой Тэ Мин байжээ. Түүнээс хойш тэдний харилцаа гүнзгийрсээр Чой Сун Шилтэй ч найзлах болсон байна. Гэвч Пакт тохиосон гашуудал үүгээр дууссангүй, 1979 онд эцэг нь амь үрэгдсэн байдаг.  Улмаар Пак дахин улс төрийн тавцанд гарч ирсэн 1997 оныг хүртэл хүнд хэцүү цаг үеийг туулсан. Тиймээс ч Чой үргэлж түүний хажууд байж тусалж дэмжиж иржээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Түр хамгаалах байранд 1122...
Отто Белл: Би Айшолпан охины...

Пак Гын Хед холбогдох “хэрэг” юу болов

Даваахүү 2016-11-15

Сэдвүүд : #Халуун цэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

5 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

5 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

5 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

5 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

5 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

6 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах