• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Хэрэлдэж талцаж биш хийж бүтээж, эдийн засгаа тэлнэ”

Ухаа худаг зэрэг стратегийн ордуудыг тойрсон хэрүүл олон жил үргэлжилж байна.  Хэрэлдэж талцсан энэ байдлаас Монгол Улс хожиж байсан удаагүй.  Үүнийг ч тал талдаа ойлгож, эхнээсээ хамтран ажиллахаар болж байх шиг байна.  Өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар “M-Си-Эс” группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, “Энержи Ресурс” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Х.Батцэнгэл, "Ачит-Ихт" компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан, “Өсөх зоос” компанийн төлөөллийн албан өрөөндөө дуудан уулзаж, ард түмэнд баялгийн өгөөж хүртээх гэрээнд гарын үсэг зурлаа.  Ингэснээр Ерөнхий сайд Г.Занданшатар байгалийн баялгийн өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд хоёр хэлцлээ хийж чадав.   Өмнө нь “Орона”-гийн гэрээгээр хэлцэл хийж өгөөжийн 51 хувийг монголын ард түмэн  хүртэх тохиролцоо хийсэн. Харин өчигдрийн хэлцэл баялгаас хүртэх хувийг 60  болгож, баталгаажуулав. Үндсэн хуулийн 6.2-т заасан зарчмыг давуулан биелүүлсэн гэхэд болно, харин одоо үр дүнг харах л үлдэв.

“Дөрвөн орд тус бүрдээ 60 хувийн өгөөж өгнө”

“M-Си-Эс”, “Энержи Ресурс”, "Ачит-Ихт", “Өсөх зоос” компаниудтай хийсэн гэрээ нь тусгай АМНАТ-өөр төрийн хувь хэмжээг тохирсон нь эрсдэлгүй, иргэдэд өгөөжөө шууд өгөх загвар гэжээ.  Тухайн ордуудын өгөөж 60 хувьд хүрэхгүй бол стратегийн ордын лиценз эзэмшигч тохируулагч төлбөрийг нэмж төлөх тохиролцоо хийжээ. Энэ нь өгөөж ямар ч тохиолдолд 60 хувиас буухгүй гэсэн үг.   Мөн дөрвөн орд тус бүрдээ 60 хувийн өгөөж өгнө.  Өгөөжийн 60 хувийг монголчуудад ногдуулах буюу Үндэсний баялгийн санд хуримтлуулна. Хэрэв тухайн жилд өгөөж 60 хувиас бага байх тохиолдолд стратегийн болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тохируулагч төлбөрийг төлдөг байхаар тохиролцсон байна. Өгөөж гэдэгт татвар, хураамж, төлбөр, ногдол ашгийг багтааж ойлгоно гэдгийг өчигдөр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт онцолж байлаа.  Ерөнхийдөө  орд газрын эзэмшигч нартай хэлэлцээ хийх ажлын хэсэг 2025 оны наймдугаар сараас эхлэн ажиллаж энэхүү зөвшилцөлд хүрсэн байна.  Цаашид Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр өгөөжийн 53 хувийг Монголын тал хүртэхээр заасан ч бодит байдал дээр энэ нь 25 хувьтай байгааг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.  Ер нь  энэ салбарт хэрэлдэж талцаж биш хийж бүтээж, эдийн засгаа тэлэх бодлогыг Засгийн газраас баримтлан ажиллаж байгаа юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар: Үндэсний баялгийн сангийн “E-Mongolia” дахь бүртгэл ил болсон

-Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчимд нийцүүлж ажиллах зорилгыг Засгийн газар тавьсан. Хамтран ажилласан аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье. Энэ хүрээнд 25 стратегийн орд газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийснээс дээрх дөрвөн компанитай 60 хүртэлх хувийг тусгай АМНАТ-өөр оруулах тохиролцоонд хүрсэн. АМНАТ-ийг хэрхэн тооцохыг УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.Талууд хэлэлцээрийн суурь зарчимд тохиролцож гарын үсэг зурж байна. Хэлэлцээрийн үр дүнд дээрх ордуудын өгөөжийн 60 хувь ард түмэнд оногдож, 60 хувиас доош орвол тохируулагч төлбөр өгч байхаар тохиролцлоо. Үндэсний баялгийн сангийн “E-Mongolia” дахь бүртгэлийг ил болгосон систем хийхээр ажиллаж байна. Иргэд дансандаа хуримтлагдсан мөнгөө харах боломжтой болно. Энэ мөнгө бодитой хадгалагдаж хуримтлалдаж, өсдөг байх ёстой. Хамтран ажиллаж байгаа та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:  Цаашид "50 + 1" хувийн өгөөж хүртэх зарчмыг баримтлана

-Монгол Улсын иргэн бүрд нээсэн хуримтлалын нэрийн дансанд өнөөдрийн байдлаар 175 мянган төгрөг төвлөрөөд байна. Энэхүү хөрөнгө нь төрийн өмчит томоохон компаниудын ногдол ашгийн 34 хувиас бүрдэж байгаа. Гэвч одоогийн байдлаар байгалийн баялгийн өгөөжийг ард түмэн бүрэн дүүрэн хүртэж чадахгүй байгаа тул Хуримтлалын санг арвижуулах асуудал нэн тэргүүний зорилт болоод байна. УИХ-аас 2007 онд стратегийн ач холбогдол бүхий 15 ордын жагсаалтыг баталж, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын 34-өөс 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмших хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Хэдийгээр энэ асуудал олон жил яригдсан ч бодит ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн.  Цаашид "Бадрах Энержи" компанийн уран олборлолтын гэрээний жишгээр "50 дээр нэмэх нь 1" хувийн өгөөж хүртэх зарчмыг баримтлахаар төлөвлөж байна. Хэрэв өгөөж энэ хэмжээнээс буурвал тохируулгын төлбөр, тусгай АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр дамжуулан 60 хувийн өгөөжийг заавал бүрдүүлэх механизмыг нэвтрүүлэх юм.

"Ачит-Ихт" компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан:  Бид тохиролцсон гэрээгээ нэр төртэй биелүүлнэ

-2019 онд Үндсэн хуульд стратегийн ач холбогдолтой ордын өгөөжийн дийлэнх буюу 50-иас дээш хувь нь ард түмэнд ногдох тухай нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хууль батлах ёстой байсан ч нэлээд хугацаанд батлаагүй. Энэ бол төр засгийн асуудал юм. Манай компанийн хувьд, Орос-Монголын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр"-ийн балансын бус хоёрдугаар овоолго дээр үйл ажиллагаа явуулдаг компани байсан. Тэгэхэд 34 хувиа төрд өгье гэдэг санал гаргасан ч тухайн үед аваагүй. Ингээд хугацаа ч өнгөрч, Үндсэн хуульд өөрчлөлт орж, хууль ч батлагдлаа. Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсэгтэй манай ажлын хэсэг 10 гаруй удаа уулзаж, ярилцаж зөвшилцөлд хүрсний эцэст өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ шийдвэр УИХ-д танилцуулагдаад албажаад явах байх. Энэ тохиролцоогоор манай компани 44 хувийг төр эзэмшихээр болсон. Эсвэл үүнийг тусгай АМНАТ-аар орлуулна. Хамгийн гол нь хоёр суурь зарчим дээр тохиролцсон. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр стратегийн ордын 51-ээс дээш хувь нь ард түмэнд ноогдох ёстой. Хоёрдугаарт, компанийн өгөөжийн 60 хувь нь ард түмэнд, төрд татвар, хураамж хэлбэрээр очихоор тохиролцсон. Бид тохиролцсон гэрээгээ нэр төртэй биелүүлнэ. Ногдол ашиг авдаггүй хувь эзэмшиж байснаас тусгай АМНАТ авсан нь дээр гэдгийг Монгол Улс асар өндөр үнэ цэнээр ойлгосон. Бидний хэлэлцээр бол авсан хувьцаагаа тусгай АМНАТ-аар авахаар ярьж байгаа. Үүнийг УИХ эцэслэн шийднэ” гэлээ.

“УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ”

Ийнхүү дөрвөн компанитай гэрээ хийснээр баялгийн хулгайтай тэмцэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд хүртээх тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын 02 тоот албан даалгавар хэрэгжиж, үр дүн гарч эхэллээ. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж “Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, түүнийг одоо ба ирээдүйн иргэддээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрх тэгш, шударга хуваарилах” зарчмыг оруулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болсон.  Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг амилуулан, хэрэгжүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, баялагтаа эзэн байх зарчмыг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордод хамрагдсан болон үүсмэл ордууд дээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдтэй хэлэлцээ хийх, үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулан ажиллаж буй юм.  Цаашид уул уурхайн салбарыг цэгцлэх хөдөлгөөний хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх, түүний үр өгөөжийг хэрхэн тооцох тухай УИХ-ын шийдвэрийн төслийг Засгийн газар боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхээр болсон байна.    Засгийн газар уул уурхай төдийгүй бүх салбарт цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж буй. Энэ хүрээнд баялгийн хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлснээр эдийн засагт өсөлт гарч, Үндэсний баялгийн сан арвижиж байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 онд "Хуримтлалын сан”-д нийт 500.5 тэрбум төгрөг, 2025 онд 412 тэрбум төгрөг буюу өссөн дүнгээр нийт 912 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэхүү орлогын дийлэнхийг тус нэгдлийн бүрэлдэхүүний стратегийн зургаан ордод үйл ажиллагаа явуулж буй компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 29 (7771)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төв аймагт өвлийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа
Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Хөлбөмбөг
  • •Сагсанбөмбөг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Наадам
  • •E-Sport
  • •Улсын Онцгой Комисс
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
“Чөлөөт бүс”-ийн архи далд...
Х.Булгантуяагийн асуудал Олон...

“Хэрэлдэж талцаж биш хийж бүтээж, эдийн засгаа тэлнэ”

БАТСАЙХАН 2026-02-11

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төв аймагт өвлийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа
Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ өнөөдөр шинэ бүрэлдэхүүнтэй эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг

2 өдрийн өмнө өмнө

Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?

2 өдрийн өмнө өмнө

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, дөрвөн машин мөргөжээ

2 өдрийн өмнө өмнө

Гал түймрийг унтраахаар ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Өчигдөр Баянхонгор аймгийн Эхийн гол орчимд +41 градус хүрчээ

2 өдрийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од Монгол Улсын шигшээ багийн бэлтгэлдээ хамрагдаж эхэллэ

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн долоон дүүрэгт 435 цэгээр шахмал түлш борлуулна

2 өдрийн өмнө өмнө

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

2026-07-23 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

2026-07-22 өмнө

С.Мөнхчулуун: Дундговийн наадам шударга, найраагүй, ил тод зохион байгуулалттай болно

2026-07-22 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

2026-07-22 өмнө

Бүгд найрамдах Тажикистан улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2026-07-22 өмнө

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

2026-07-22 өмнө

Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно

2026-07-22 өмнө

Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа

2026-07-22 өмнө

Өвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож, Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

2026-07-22 өмнө

“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна

2026-07-22 өмнө

Иргэд, олон нийтийг үер, усны болон авто ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна

САНАЛ БОЛГОХ
2026-07-20 өмнө

Төрийн тэргүүн “Түмэн морьтны их жагсаал”-ыг манлайлан оролцов

2026-07-19 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-07-20 өмнө

Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна

2026-07-20 өмнө

Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

2026-07-19 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-21 өмнө

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

2026-07-20 өмнө

Л.Энх-Амгалан: Хүнийг дутуугийн зовлонгоор нь дээрэлхэх нь хамгийн арчаагүй бас энэрэнгүй бус үйлдэл

2026-07-20 өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2026-07-21 өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа

2026-07-21 өмнө

Б.Пүрэвдагва: Бүтээн байгуулалтын ажил инженерийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс саатах ёсгүй

2026-07-20 өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэлд хийх бүх замыг ус зайлуулах хоолойтой, явган хүний болон дугуйн замтай байлгах стандарт мөрдөнө

2026-07-21 өмнө

Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-21 өмнө

Улаанбаатар–Мандалговь чиглэлийн авто замын их засварын ажил үргэлжилж байна

2026-07-20 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-21 өмнө

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн долоон дүүрэгт 435 цэгээр шахмал түлш борлуулна

2026-07-21 өмнө

Бороо орно, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-07-21 өмнө

“Дэлхийн адууны өдөр”-ийг олон улсын урлагийн тайзнаа сурталчиллаа

2026-07-22 өмнө

С.Мөнхчулуун: Дундговийн наадам шударга, найраагүй, ил тод зохион байгуулалттай болно

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

2026-07-22 өмнө

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

2026-07-21 өмнө

Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

2 өдрийн өмнө өмнө

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг

2026-07-23 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

2 өдрийн өмнө өмнө

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах