• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэсэн акц Гашуунсухайтын хилийн төмөр замын холболтын нээлтээс эхэлсэн. “...Хүн нь байвал хэрэг олдоно” гэдэг шиг л явдал болсон. Тэгээд нэлээн хэд хоног үргэлжлэв. Тэгж тэгж тэр акц энэ долоо хоногийн эхний өдөр Ордонд нэвтэрлээ. Өглөө нь УИХ дахь намын бүлгүүд энэ талаар ярьцгаасан. Тэр чигээрээ Ерөнхийлөгчийн өрөөнд оржээ. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өрөөндөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцжээ. Өмнөх өдөр нь, бүтэн сайнд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч өөрийн хуудсаараа “...У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй” гэж байгаад “…“Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна гэх ташаа мэдээлэл, улс төржилт олон нийтийн сүлжээнд тархаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 25-нд илэрхийлсэн байр суурийг дахин сануулж байна. Нэмж тодотгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа болно” гэсэн мэдэгдэл цацсан. Тэр дороо албаны мэдээлэл шиг хэвлэлүүдээр тарсан. Үнэндээ, үүний учрыг олж тайлсан хүн одоогоор олдоогүй байна. Ямартай ч, ингэснийхээ маргааш нь Ерөнхий сайдыг өрөөндөө дуудаж үлдсэн. Хэвлэлийнхэнд “олдсон” мэдээллээртэр уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “…МАН дангаараа Засгийн газраа байгуул”, мөн “…Л.Оюун-Эрдэнэ ээ, ажлаа өг” гэжээ. Харин Л.Оюун-Эрдэнэ “…Хамтарсан Засгийн газар тарвал ажлаа өгнө” гэсэн байгаа юм.

Мөн уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “…Засгийн газрыг огцруулах талаар мэдэгдэл хийнэ” гэсэн талаар мэдээлэл тарсан. Гэвч, тийм мэдэгдэл хийсэнгүй өнгөрсөн юм.

Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг уулзаж байх үед МАН-ын Бага хурал товлогдсон. Тэр хурал өнөөдөр болно. Хэлэлцэх асуудлынх нь талаар албан ёсоор мэдээлэл гараагүй ч “…МАН-ынхан Засгийн газрыг дангаараа байгуулах уу, эсвэл хамтарсан хэвээр үргэлжлүүлэх үү” гэдгээ шийдэх нь тодорхой болоод байна.

Эх сурвалжуудын мэдээллээр МАН-ынхан энэ асуудлаар хоёр хуваагдчихаад байна. Нэг хэсэг нь “…Засгийн газраа дангаараа байгуулах нь зөв”, нөгөө хэсэг нь “…Засгийн газрын үйл ажиллагааг хамтарсан чигээр нь үргэлжлүүлье. Хэрэв манай нам дангаараа Засгийн газар байгуулбал улс төрийн тогтворгүй байдал үүснэ. Байдал ийм байхад нөгөө хоёр намыг Засгийн газраас гаргавал үүний дараа ирэх улс төрөө бид даахгүй” гэж ярьцгаажээ. Эхний байр суурийн тухайд Ерөнхийлөгч “…МАН дангаараа Засгийн газраа байгуул” гээд хэлчихсэн. Бас, уржигдар өглөө болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр “…Засагт хамтарсан ч АН-ынхан байнга Засгийн газраа нүдэж байна. Энэ чинь явсаар байгаад намын нэр хүндэд ч сөргөөр нөлөөллөө. Ийм байхад хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлээд байх хэрэг байна уу” гэж яригдсан байгаа юм.

Харин “…Хамтарсан Засгийн газартай байх нь зөв” гэдэг дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байгаа гэж ойлгож болох юм. Тэрээр Ерөнхийлөгчтэй уулзахдаа “…Хамтарсан Засгийн газар тарвал ажлаа өгнө. Хамтрахаа болих юм бол би тэнд юугаа хийх вэ дээ” гэсэн. Мөн МАН-ын, АН-ын, ХҮН намын УИХ дахь бүлгийн гишүүд, гадна байгаа гишүүд ч ийм байр суурийг нэлээд илэрхийлж байна.

Үүгээрээ, МАН-ын энэ удаагийн Бага хурал маш ихээр анхаарал, сонирхлыг татаж байгаа юм.

Нөгөөтэйгүүр, энэ хэд хоногийн турш өдөр шөнөгүй гөвүүлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асуудалд онцгой тайван хандаад байгаад олон хүн гайхаад байгаа харагдана лээ. Эмоц өндөртэй, ам түргэнтэй тэрээр баргийн асуудал дээр дуугүй байж, зүгээр суугаад байдаггүйг бүгд мэднэ.

Өөр рүү нь чиглэсэн акц хэдэн өдөр үргэлжилсний дараа хэвлэлийнхэнд ам нээсэн. Тэгэхдээ “…Эцэст нь хоёр зүйлийг хэлье. Надтай холбоотой асуудал үүссэнд ард түмнээсээ уучлалт хүсэж байна. Хэрэв орлогоо нотолж чадаагүй, хууль бус сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр асуудал үүсэж, нотлогдвол би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Олон жилийн туршид надад энэ байтугай цохилт ирэх болов уу гэдэгт би үргэлж бэлэн амьдарч байгаа. Харин одоо явж байгаа Баялгийн сангийн тухай хууль, улстөрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрх зүйн орчныг энэ асуудалтай зориуд холбож, ашиглах гэж байгаа “ялаа”-нууд бий.  Энэ ялаануудад хандаж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшлийг, үзэл санааг, тэмцлийг бөхөөж чадахгүй.  Битгий горьд.  Би өөрийн хийж байгаа асуудалдаа хатуу итгэл үнэмшилтэй явна” гэсэн юм.

Түүний үгнээс акц зохион байгуулагчид “ялаа” гэснийг нь яаран шүүрч аваад “…Ард түмнээ, жагсаж буй хүмүүсийг ялаа гэлээ” гэж “орчуулаад” тараачихсан. Гэхдээ, “…Ялаа гэж хэнийг хэлсэн бэ” гэдгийг олон нийт гадарлаад үлдсэн.

Түүнээс гадна, Л.Оюун-Эрдэнэ намынхаа Бага хурлын хаалттай хуралдаан дээр нэлээд ноцтой зүйлүүдийг нээлттэй ярихаар болсон байна. Түүний намынхандаа юу ярих нь сонин. Ямартай ч “ялаа” хэн байсныг хэлэх биз. Ер нь, яагаад шууд нэрлэчихэлгүй, заавал “ялаа” гэж далдалсан нь хачин. Уг нь, тэр хэн нэгний нэрийг хэлэхээс тэгтлээ эмээгээд байдаг хүн биш. “М-Си-Эс” ч гэдэг юм уу, зарим нэг улстөрчийг бол шууд нэрлэчихдэг. Гэтэл, ингэж “авгайлсан” нь анхаарал татаад байгаа юм.

Үнэхээр ч, сүүлийн өдрүүдэд болж буй үйл явцыг “...Улс төртэй холбоотой” гэж үзэх хэрэггүй юм. Наанаа, улстөрчид оролцож харагдаж байна. Гэхдээ тэд зүгээр л цаанаас ирж буй удирдамж чиглэлийн дагуу л оролцож байгаа юм. Цаана нь, Баялгийн сангаас ордоо харамласан эзэд, Албан тушаалтнуудын хууль бусаар олж авсан хөрөнгийг хураах хуулийг эсэргүүцсэн улстөрчид бий. Түүнээс гадна, “...Саяхан Ялалтын баярын үеэр “...Наад залуугаа соль” гэсэн чиглэлийг манай талд өгсөн гэж ч яригдаж байна. Ямартай ч “...Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ” гэдэг олны онцгой анхааралд байна. Энэ утгаар, иймэрхүү ороо бусгаа байдалтай үед МАН-ын Бага хурал ойрд үзэгдээгүй түүхэн шийдвэр гаргах гэж байна. Энэ хурлын шийдвэр хэрхэн гарахыг АН ч анаад суучихсан. Ирэх даваа гаригт бүтэц нь хуралдана. МАН-ынхан тэднийг Засгийн газарт үлдээвэл цаашид хэрхэн ажиллахаа ярих биз. Харин гаргаад хаячихвал ямархуу сөрөг хүчин байхаа тохирч таарна. ХҮН нам ч ялгаагүй чих тавин хүлээж байна. Энэ мэтээс үүдээд улс төрийн ажиглагч, судлаач, анхаарагчид “...Засаг задарвал улс төр улам төвөгтэй нөхцөл рүү орж мэдэхээр боллоо”, “...Засгийн газар хэт эмзэг болж, байн байн унадаг болно”, “...Орд эзэддээ үлдэж, Ордон хэрүүлээр тасрахаа болино” гэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. ¹ 95 (7592)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна
Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!
Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Нийслэл
  • •Ярилцлага
ХУРААХ
Дарга нарын “хуудуутай”...
The MongolZ баг "IEM Dallas-2025" тэмцээний...

Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

ГАРЬД 2025-05-21

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна
Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!
Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл
ШУУРХАЙ МЭДЭЭ
20 цагийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

20 цагийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

20 цагийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

20 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно

20 цагийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

20 цагийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

20 цагийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

20 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

20 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

20 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

1 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2026-09-25 өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах